1 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      2 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      3 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      4 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      5 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      7 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      8 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      9 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      10 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Ипотекийн зээлийг хойшлуулсан хугацаанд хүү бодохгүй" www.news.mn

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23-нд хуралдаж дөрвөн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, бодлогын хүүг 2 нэгж хувиар буулгаж 6 болгосон. Уг шийдвэр нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж, зах зээлд мөнгө гаргах зорилготой юм. Хүү багассанаараа бодлогын хүүгийн санхүүжилтийн зардал буурна. Монголбанкнаас бодлогын хүүн дээр тодорхой хувь нэмэгдээд банкинд эх үүсвэр болж очих юм. Банк 6.5 хувийн хүүтэй эх үүсвэрийг авч цааш нь дахин санхүүжилт хийх, шинээр зээл гаргахдаа хүүгийн эх үүсвэрийг ашиглаж болно. Хүүгийн хувь хэмжээ буурна гэдэг нь нийт санхүүгийн зах зээл дээр байгаа өндөр хүүг доош нь татах юм.
 
Хоёрдугаарт, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргэсэн. Энэ нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр юм. Өмнө нь банк иргэдээс харилцах хадгаламж татлаа гэхэд 8.5 хувийг заавал Монголбанкинд байршуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулалгүйгээр нөөц хэлбэрээр хадгалдаг байсан. Харин одоо 400 гаруй тэрбум төгрөгийг суллаж эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгогдсон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно. Мөн шинээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг дэмжих чиглэлээр буюу тухайн банкны бизнес төлөвлөгөө нь ямар зорилтот бүлэгт үйлчилмээр байна тэр чиглэл рүүгээ эх үүсвэрийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.
 
Гуравдугаарт, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь шийдвэр нь өмнөх тавдугаар сард гарсан байсан шийдвэр бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх байсан бол дахин хугацааг нь сунгасан. Дээрх шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамтыг бууруулна, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжинэ. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсч, зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл сунгаж болно. Зээл нь чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат, зөрчигдсөн бол зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй. Монголбанкны зүгээс зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байхыг арилжааны банкуудад үүрэг өгсөн.
 
Тухайлбал, банкууд зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй, хүүг нэгтгэж тооцож дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм. Зээлийг бизнес, хэрэглээний, ипотекийн гэж гурав хуваадаг. Долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж байгаа. Энэ хооронд хүү бодогдохгүй ч байр нь Болдын эзэмшлийх болоход найман сараар хойшилж байна гэсэн үг. Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг.
 
Нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.
 
Бизнес болон хэрэглээний зээлийг банкууд хариуцдаг учраас төв банкнаас оролцох боломжгүй. Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндсэн төлбөр хойшлохоос гадна сарын төлбөр нэмэгдэхгүй.
 
Дөрөвдүгээрт, жижиг дунд үйлдвэр, уул уурхайн бусад экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилт хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн. Энэ багц шийдвэр цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн юм гэлээ.
 
Мөн төв банкны ерөнхийлөгч "Зээл болон хадгаламжийн аль аль нь харилцагч, банк хоорондын гэрээний зохицуулалттай. Монголбанкны байр суурь бол хадгаламжийн хүүг тэглэхгүй, царцаахгүй, тийм зүйл байж болохгүй" гэлээ.


Нийтэлсэн огноо2020-11-25