Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болжээ www.eagle.mn
Монгол Улс өнгөрсөн аравдугаар сард БНХАУ руу 3.3 сая тонн коксжих нүүрс экспортложээ. БНХАУ-ын Гаалийн хэрэг эрхлэх газраас гаргасан тайланд энэ талаар өгүүлсэн байна. Энэ үзүүлэлт нь коксжих нүүрсний хувьд Монгол Улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч болсон гэдэг утгыг давхар харуулж байгаа юм байна.
БНХАУ Австралитай хийх худалдаагаа хумих бодлого баримталж эхэлснээс хойш Монгол, ОХУ-аас авах коксжих нүүрсний хэмжээ нь өсч буй. Өнгөрсөн сард БНХАУ нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортлосны 3.3 сая тонн буюу талаас илүүг нь манайхаас авсан байна.
Манай улс ийнхүү нийлүүлэлтээрээ Австралийг давж гарсан ч цар тахлыг дотооддоо алдсантай холбоотойгоор цаашид нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл уул уурхайн сэдвээр дагнадаг хэвлэлүүдэд гарч байгаа юм.
Нийтэлсэн огноо2020-11-27