Экспорт хэвийн үргэлжилж байгаа учраас ханш өөрчлөгдөхгүй www.eagle.mn
Хөл хорионы үед валютын ханшийн хөдөлгөөнд хэр зэрэг өөрчлөлт орохоор байна вэ, хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгийг Монголбанкнаас тодрууллаа.
- Урсгал дансны алдагдлаас хамаарч Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн хугацаанд тогтмол алдагдалтай гарч байгаа. Үүн дээр хилийн хориг, аж ахуй нэгжийн бондын төлөлт хийгдсэний улмаас оны эхэнд ханшинд дарамт үүсч байсан ч сүүлийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Оны эхнээс төгрөг, ам.долларын эсрэг ойролцоогоор 4.3 хувиар суларсан. Үүний ихэнх өөрчлөлт оны эхний хагаст ажиглагдсан.
Оны эхнээс хойш импорт, экспортын хэмжээ буурсан ч 2 дугаар хагасаас эхэлж экспорт сэргэлээ. Олон улсад алтны үнэ өсөж байгаа нь эргээд манайх руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид ханшийг тогтвортой байлгахад экспортын хэмжээг өнөөгийн түвшинд буюу нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар экспортод ямар нэгэн хориг, саад тавиагүй хэвийн үргэлжилж байгаа учраас ханшид ирэх дарамт бага байхаар байна гэсэн хариултыг өглөө.
Нийтэлсэн огноо2020-11-27