Их Британид вакцинжуулалт ирэх долоо хоногоос эхэлнэ www.eagle.mn
-Дархлаажуулалтын аян ирэх долоо хоногт эхэлнэ-
Их Британийн Засгийн газар АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран бүтээсэн “Covid Pfizer” вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Тус улс Pfizer / BioNTech-ийн вакциныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн анхны улс болсон байна. Холбогдох байгууллагынх / MHRA / нь мэдээлснээр, өдгөө зөвшөөрөл олгогдсон тул ирэх долоо хоногоос хэрэглээнд нэвтрүүлж, зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулах боломжтой болжээ.
95 хувийн үр дүн үзүүлж буй тус вакцинаас Их Британи улс 40 сая тун буюу 20 сая хүнийг дархлаажуулах хэмжээтэйг захиалсан байна. Эхний ээлжинд 10 сая тун яаралтай захиалсны 800 000 нь ойрын өдрүүдэд Их Британид буух юм байна. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок твиттер хуудастаа “Туссламж змдаа гарсан” хэмээн бичсэн байна.
Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ /NHS/-ний гүйцэтгэх захирал сэр Саймон Стивенс Эрүүл мэндийн салбар улс орн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй дрхлаажуулалтын аяныг эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар ВВС агентлагт мэдээлсэн байна. 50 эмнэлэгийг энэ зорилгоор ашиглах бөгөөд хурлын заалуудыг ч дайчлах бололтой.v
Нийтэлсэн огноо2020-12-02