1 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      2 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      3 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      4 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      7 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      8 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      9 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Экспорт долоо хоногийн хугацаанд 71%-аар буурлаа www.ikon.mn

Энэ оны арваннэгдүгээр 23-29-ний хооронд хийгдсэн экспорт, импортын мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
 
Экспорт 2020 оны арваннэгдүгээр 23-29-нд 81.6 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 202.5 сая ам.доллар буюу нэг долоо хоногийн хугацаанд 71.3%-аар буурчээ.
 
Түүхий эдүүдийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал,
 
Нүүрс- 297.9 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 148.2 мян.тонн буюу 99.1% өссөн
Төмрийн хүдэр- 108.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 86.9 мян.тонн буюу 44.5% буурсан
Зэсийн баяжмал- 22.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 0.4 мян.тонн буюу 1.9% буурсан аж.
Оны эхнээс харвал нийт экспорт 5.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 19.8%-аар буурсан үзүүлэлттэй байна.
 
Түүнчлэн хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрөгч долоо хоногт бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-аар буурсан байна. Үүнээс нүүрс,
 
Гашуунсухайтаар 1,635 машин гарч 54.6%,
Шивээхүрэн 1,416 машин гарч 48.4%,
Замын-Үүд 49 машин гарч 69.0%,
Ханги 16 машин гарч 8%-аар тус тус буурчээ.
Мөн зэсийн баяжмал 17 машин гарч 4.6%-аар буурсан бол төмрийн хүдэр Ярантаар 0 машин гарч 100%, Хангиар 20 машин гарч 71.4%-аар мөн буурчээ.
 
Импортын тухайд 2020.11.23-29-ний байдлаар 86.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.29 сая ам.доллароор буюу 4.72%-аар буурсныг мөн мэдээлэв.
 
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:
 
Хүнсний бүтээгдэхүүний импорт 2.4 сая ам.доллар буюу 23.4 хувь,
Автомашин, машин техникийн импорт 1.8 сая ам.доллар буюу 7.1 хувь,
Бусад барааны импорт 0.8 сая ам.доллар буюу 3.3 хувиар өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 9.2 сая ам.доллар буюу 29.1 хувиар буурчээ.
Суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 800 ширхэг буюу 90.1 хувь, ачааны автомашины тоо хэмжээ 88 ширхэг буюу 40.4 хувиар тус тус буурчээ.
 
Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,852.7 тн буюу 26.3 хувиар өссөн бол автобензиний импорт 1,085.7 тн буюу 5.9 хувиар буурсан байна.
 
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
 
цагаан будаа 17.9 тн буюу 2.9 хувь,
тахиа гахайны мах, өөх 45.8 тн буюу 21.3 хувь,
жимс 4.7 тн буюу 1.2 хувь,
ургамлын тос 16.8 тн буюу 2.3 хувь,
элсэн чихэр 756.3 тн буюу 72.0 хувиар өсч импортод давамгайлжээ.
Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү 8.8 тн буюу 3.7 хувь, өндөг 3.0 сая.ш буюу 83.3 хувь, улаанбуудай 529.8 тн буюу 100 хувь, улаанбуудайн гурил 66.7 тн буюу 100 хувь, хүнсний ногоо 890.6 тн буюу 73.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.


Нийтэлсэн огноо2020-12-02