Монголд цар тахал дэгдсэн нь коксжих нүүрсний үнийг өсгөлөө www.eagle.mn
БНХАУ-д кокжих нүүрсний үнэ нэмэгдэж, сүүлийн дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрчээ. Монголд COVID-19 өвчин гарч, хилээр орж ирэх нүүрсний хэмжээ багассан нь үнэ өсөх шалтгаан болсон байна. “Hexun Futures”-ийн мэдэгдсэнээр, энэ сард Монголоос нийлүүлэх коксжих нүүрсийг зөөх ачааны машины тоо хэмжээ өнгөрсөн аравдугаар сартай харьцуулахад 80 хувиар буурсан гэнэ.
Ингэж огцом буурсан нь нэгд, Монголд цар тахал дэгдэж хэдэн зуун хүн халдвар авсан, хоёрт, БНХАУ Австралиас коксжих нүүрс авахаа больж Монголоос хийх импортоо нэмэгдүүлээд байсантай холбоотой гэж “Hexun Futures”-ын шинжээчид дүгнэсэн байна.
Монгол Улсын эдийн засаг оны эхний гурван улиралд 7.3 хувийн уналттай гарсан нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурснаас болжээ.
Нийтэлсэн огноо2020-12-03