1 WHY DID MONGOLIA’S PRESIDENT VISIT FINLAND? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/16      2 MONGOLIA–EU TRADE AND INVESTMENT SUBCOMMITTEE HOLDS MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      3 MONGOLIA EXPECTS TO WELCOME ONE MILLIONTH TOURIST IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      4 MONGOLIA INVITES NORTH AMERICAN TRAVELERS TO DISCOVER THE 'BIG FIVE' OF THE STEPPE AND GOBI WWW.EINPRESSWIRE.COM PUBLISHED:2026/11/16      5 EXPERT EXPLAINS MINSK’S POLICY IN NON-CIS COUNTRIES USING MONGOLIA AS EXAMPLE WWW.ENG.BELTA.BY PUBLISHED:2026/11/16      6 UP TO 20,000 TONNES OF MEAT TO BE STOCKPILED FOR ULAANBAATAR’S WINTER AND SPRING DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      7 DAMAGE ASSESSMENT REPORT ON NUMRUG STRICTLY PROTECTED AREA PRESENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      8 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      9 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      10 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      ТӨСВИЙН АЛДАГДАЛ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 44 ХУВИАР ДАВЖ, 1.4 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     Д.БАТЛУТЫГ ЭНЭ 7 ХОНОГТ АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨЛЖ, ДАРААГИЙН САЙДЫГ ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     НҮҮРСНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАА БОЛИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ДАХЬ ЖУУЛЧНАА ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ХҮЛЭЭН АВНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     СЭЛБЭ ХОТХОНЫГ ДУЛААНААР ХАНГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ОЮУТОЛГОЙН АШГААС ИРГЭН БҮРТ 857 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого хатуу хөл хорионы үед 97%-аар буурчээ www.ikon.mn

COVID-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдал хүндхэн байгаа билээ.
 
Тэгвэл албан бус хөдөлмөр эрхлэгчдийн одоогийн нөхцөл байдал, хөл хорионы үед тэдний амьдралд гарсан өөрчлөлт, хөл хорионы үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх санал бодлыг тодорхойлсон “Хатуу хөл хорионы үеийн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдлын судалгаа”-г SICA судалгааны байгууллагаас хийжээ.
 
Улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэд судалгаанд хамрагдсан аж.
 
Албан бус хөдөлмөр эрхлэгч: Албан ёсны бүртгэл, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй, аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, хөдөө аж ахуйн бус бөгөөд хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэдийг хамруулна.
Тус судалгааны үр дүнгээс онцолбол:
 
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого хатуу хөл хорионы үед 97 хувиар буурсан.
Судалгаанд хамрагдсан дөрвөн албан бус хөдөлмөр эрхлэгч тутмын гурав нь түрээсийн төлбөр төлдөг байна. Хөл хорионы үед 40 орчим хувь нь түрээсийн төлбөрөө түрээслэгчтэйгээ ярилцаад хойшлуулсан бол 30 хувь нь огт төлөөгүй, хугацаа хэтрэлттэй байгаа гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 61.6 хувь нь зээлтэй байгаа бол тэдгээрийн 55.7 хувь нь хатуу хөл хорионы үед зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон.
Албан бус хөдөлмөр эрхлэгчид хамгийн багадаа зургаан жил үйл ажиллагаа явуулсан байсан бөгөөд гэр бүлээр хамтран ажиллах нь түгээмэл байна.
Судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь өөрөөсөө гадна дунджаар дөрвөн ажилтан ажиллуулж байжээ. Хатуу хөл хорионы үед ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байна.
Зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийг хөнгөрүүлэх, түрээсийн төлбөрт хөнгөлөлт, зохицуулалт хийх зэрэг туслалцаа дэмжлэгийг төр засгаас илүүтэй хүсэж байгаагаа илэрхийлжээ.


Нийтэлсэн огноо2021-01-13