1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Экспортын бүтээгдэхүүний эрэлт эдийн засагт шууд нөлөөлөх үү www.eagle.mn

2021 он гадаад орчин талаас маш эерэг дүр зурагтай эхэлж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдэгджээ.
Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ сайн байснаар 1-р сард гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай байв. Энэ нь дэлхийн эдийн засаг энэ онд сэргэх, ялангуяа худалдааны гол түнш Хятадын эдийн засаг хурдтай ѳсч байгаатай холбоотой . Олон улсын байгууллагуудын сүүлийн тѳсѳѳллѳѳр дэлхийн эдийн засаг 2021 онд 5% орчим, Хятадын эдийн засаг 8% орчим ѳсѳх хүлээлттэй байгаа юм. Дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны 2 дугаар хагаст эргэн сэргэсэн, вакцинжуулалт эхэлснээр вирусын халдвар олон улсад буураад эхэлсний зэрэгцээ эдийн засгаа идэвхжүүлэх том багц хѳтѳлбѳрүүд хүлээгдэж байгаа нь ийнхүү ѳѳдрѳг тѳсѳѳллийг бий болгоод байна.
 
Харин дотоод эдийн засгийн хувьд Ковид 19-ийн сѳрѳг нѳлѳѳллѳѳр олон салбарт бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал, санхүүгийн салбарт зээл агшилттай, ажил эрхлэлт болон орлогод сѳрѳг үр дагавар нь мэдрэгдэж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад сүүлийн саруудад инфляц 2% орчимд буюу Тѳв банкны зорилтоос нэлээд доогуур байв. Иймд, уналт цааш гүнзгийрч асуудал хурцдахаас сэргийлэн хэрэгжүүлж буй бодлогынхоо дараагийн алхмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж тус банкнаас үзжээ. Хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ч яг одоо, бизнесийн идэвхжлийн сезоныг алдахгүй байх нь чухал. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засгийн идэвхжлийг 2021 онд хэвийн түвшинд хүргэх, инфляцыг зорилтот 6% орчимд хүргэх ажээ.
 
Ковид-19 хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс дотоодод тархаагүй ч зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүчтэй сѳрѳг шок үзүүлснийг онцлох нь зүйтэй. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд -10.7% агшилттайгаар 2020 он эхэлсэн ч оны эцэст жилийн дүнгээр -5.3% болж эдийн засгийн агшилт саарсан нь макро тогтворжуулах бодлого тодорхой хэмжээнд үр дүнгээ ѳгсний илэрхийлэл гэж дүгнэсэн байна.
 
Монголбанк үүссэн шокын сѳрѳг нѳлѳѳллийг зѳѳлрүүлэх зорилгоор мѳнгѳний бодлогын тѳлѳвийг зѳѳлрүүлэх, зах зээл дээрх хѳрвѳх чадварыг дэмжих, зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийх, эргэн тѳлѳлтийг хойшлуулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хүндрэлийн үед бодит эдийн засагт ѳрх болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал дэмжлэг болсон. Түүнчлэн, Ковид 19-ын хямралын үед хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилж, ханш савлах үзэгдэл нийтлэг ажиглагдсан хэдий ч Монгол төгрөгт савлагаа үүсээгүйг онцоллоо. Түүнчлэн томоохон дүнтэй гадаад өр буюу Мазаалай болон Чингис бондын эргэн төлөлтийг хийсэн билээ.
 
Эдийн засагт идэвхжил сул, инфляц 2%, импорт саарч буй. Гэсэн хэдий ч харин валютын нѳѳц $4.5 тэрбум байгаа, гадаад орчинд эерэг салхи сэвэлзэж, манай экспортын үнэ өсч байгаа энэ үед ханш санаа зовоох асуудал бус гэж Б.Лхагвасүрэн хэлж байна.
 
Харин эдийн засгаа сэргээх нь чухал бөгөөд үүний тулд одоо саараад байгаа санхүүгийн зуучлалыг идэвхжүүлэх, ингэхдээ эрсдлийг хуваалцах олон улсын түгээмэл туршлагыг ашиглаж бодлогын хувьд дараагийн алхамд шилжиж байна гэлээ.
 
Олон улсын судалгааны байгууллагууд энэ онд манай эдийн засгийн 4 хувиар өснө гэсэн төлөвийг гаргаад байгаа юм.


Нийтэлсэн огноо2021-02-28