IV/05-ны байдлаар 2488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ www.bloombergtv.mn
Дөрөвдүгээр сарын тавны өдрийн байдлаар 2488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгосон талаар Сангийн яам мэдээллээ.
2021 онд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Үүнээс гадна ипотекийн зээлийг хойшлуулсан нь хэрэглээнд дэмжлэг үзүүлж байгааг Монголбанкнаас онцолж байна. Нийт өрхийн улирлын хэрэглээний 7-8 орчим хувь нь ипотекийн зээлийн хөнгөлөлтөөр санхүүжигдэж байгаа гэсэн тооцоо судалгааг Монголбанкаас гаргасан байна.
55 мянга гаруй зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг энэ оны долоодугаар сарын нэгэн хүртэл хойшлуулаад байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2021-04-06