SXCOAL: БНХАУ-д коксжих нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ нь тогтвортой байна www.bloombergtv.mn
БНХАУ-д коксжих нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ тогтвортой байгааг “SXCoal” мэдээллээ. Тус улсын Шаньси мужид уурхайнуудын хяналт шалгалтыг чангатгаад байна.
Үүнтэй холбоотойгоор нүүрсний уурхайнуудын олборлолт буурчээ. Нийлүүлэлт буурснаар агуулахууд дахь нөөц мөн багассан байна. “SXCoal”-ийн санал асуулгад оролцсон уурхайнууд дахь коксжих нүүрсний нөөц дөрөвдүгээр сарын тавны өдрийн байдлаар долоо хоногийн өмнөх дүнгээс 103 мянган тонноор буурч, 4.25 сая тонн болжээ.
Дөрөвдүгээр сарын хоёрны өдрийн байдлаар “Fenwei Energy”-ийн тооцооллоор Монголын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1350 юань байна.
Нийтэлсэн огноо2021-04-07