1 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      3 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      4 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      5 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      8 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      9 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц энэ онд 7% орчимд хүрэх төлөвтэй www.gogo.mn

Ойрын саруудад үнийн өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс илүү нөлөөлөхөөр байгааг Монголбанкнаас нийтэлдэг “Инфляцын тайлан”-д дурдсан байна.
Тухайлбал, инфляц 2 дугаар улиралд 5%, оны сүүлийн улиралд 7% хүрэх тѳсѳѳллийг тѳв банк танилцуулжээ. Нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд Засгийн газар сайжруулсан түлшний үнийг гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд 75 хувиар хямдруулсан үнээр худалдах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр хэрэгжиж дуусахад хатуу түлшний үнэ эргэн хэвийн хэмжээнд хүрч өсөх нь инфляцад голлон нөлөөлөхөөр байна.
Мөн ЗГ-аас 7-р сар хүртэл АИ92 бензиний үнийг тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлж байгаа ч ѳнгѳрсѳн жил 300-400 тѳгрѳгѳѳр огцом хямдарсан суурь нѳлѳѳ бүтэн жилээ тойрсноор инфляцыг нам дор байлгаж байсан нөлөө нь арилж буй. Үүнтэй зэрэгцэн Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд -40 ам.доллар хүртлээ унасан газрын тосны үнэ сэргэсэн нь цаашид инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Одоогоор дэлхийн зах зээлд брент төрлийн газрын тосны үнэ баррель нь $64 орчимд хэлбэлзэж байгаа нь 2019 оны төгсгөлд буюу цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшинд ирснийг харуулж байна. Олон улсын зах зээл дэх үнийн нөлөөний талаар АМГТГ “Бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд энэ нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна” гэж мэдэгдэж байсан юм.
 
Гэхдээ инфляц Монголбанкны зорилтот түвшин орчимд хадгалагдана гэдгийг тус тайланд онцолжээ. Энэ оноос төв банк инфляцыг +/- 2 нэгж хувийн интервалтайгаар 6% орчимд тогтворжуулахаар зорьж байгаа. Өнгөрсөн саруудад инфляц 2-3% орчимд буюу нам түвшинд байж ирсэн нь дээрх нийлүүлэлтийн хүчин зүйлсээс гадна, талаас цар тахлын улмаас дотоодын эдийн засаг огцом агшиж эрэлтийн хүчин зүйлс саарсантай холбоотой.
 
Тэгвэл энэ онд эдийн засаг 6-аас дээш хувиар өсөх төсөөллийг голлох байгууллагууд гаргаад байгаа. Эдийн засгийг дэмжих бодлогын арга хэмжээнүүд нь эрэлтээр дамжин инфляц алгуур өсөхөд нөлөөлөхөөр байна. Мөн дотоодод дахин хатуу хөл хорио тогтоолгүй вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн нь идэвхжилийг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Ингэснээр инфляц энэ оны төгсгөлд 7 орчим хувь хүрч, ирэх оны эхний хагас жилд 6% орчимд тогтворжихоор байна.


Нийтэлсэн огноо2021-04-07