Рио Тинто "MineClosure2021" олон улсын чуулганыг ивээн тэтгэнэ www.mongolianbusinessdatabase.com
Рио Тинто компани нийгмийн хариуцлагатай үндэстэн дамнасан компанийн хувиар ирэх 8 сарын 17-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах 14 дэхь удаагийн "Уурхайн Хаалт 2021" (MineClosure2021) олон улсын чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоор боллоо. (www.riotinto.com)
Рио Тинто групп нь анх 1873 онд үүсгэн байгуулагдаж байсан уул уурхай болон металлургийн салбарт дэлхийд 2-рт эрэмблэгдэж байгаа Лондон хотод төвтэй олон улсын компани билээ.
MineClosure2021 арга хэмжээнд одоогийн байдлаар CGG (Норвеги), SLR (АНУ) зэрэг салбарын зөвлөх үйлчилгээний тэргүүлэгчид үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд мөн уул уурхайн тэргүүлэгч болох BHP ийн Чили болон Австрали улс дахь салбаруудын болон Канад, АНУ-ын салбарын төлөөлөгчид бүртгүүлээд байна.
https://mineclosure2021.com вэб сайтаар зочилж дэлгэрэнгүй хөтөлбөр, мэдээлэлтэй танилцаад бидэнтэй mineclosure2021@qmc.mn и мэйл, (+976) 99066062, 976 99119657 дугаарын утсаар холбогдоно уу.
Бүртгэл 2021 оны 8 сарын 12-нд дуусна
Нийтэлсэн огноо2021-08-01