SXCOAL: БНХАУ-ын коксжих нүүрсний импорт бага хэвээр байна www.gogo.mn
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт бага хэвээр байгааг “SXCoal” мэдээллээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийг БНХАУ-ын тал есдүгээр сарын 10-наас хойш зогсоогоод байгааг “SXCoal” мэдээлсэн юм. Жолооч нарын шинжилгээний хариунд үндэслэн тээврийг дахин сэргээх эсэхийг энэ мягмар гарагт шийдэх юм байна.
Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 3100-3150 юань болоод байгаа аж. Түүнчлэн дотоодынх нь олборлолт мөн бага байгааг онцолж байна. Шаньси болон Шаньдун муж дахь уурхайнуудад аюулгүй байдлын болон байгаль орчны хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм.
Нийтэлсэн огноо2021-09-14