Хөнгөн цагааны үнэ буурах төлөвгүй байна www.gogo.mn
Хойд Америкт болсон хөнгөн цагаан хэрэглэгч, нийлүүлэгчдийн уулзалтаар хөнгөн цагааны үнэ ойрын хугацаанд буурах төлөвгүй гэж дүгнэсэн байна.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсанаас хөнгөн цагааны үнэ сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрээд байна. Мөн эрэлт өссөн, БНХАУ дахь үйлдвэрлэл буурсан зэрэг нь хөнгөн цагааны үнэ өсөхөд нөлөөлж байна.
Даваа гарагийн байдлаар хөнгөн цагааны фьючерс үнэ 2.98 хувиар өсөж, тонн нь 2924 ам.доллар хүрчээ. Он гарсаар үнэ нь 48 орчим хувиар өсөөд байна.
Нийтэлсэн огноо2021-09-14