Тэнхлэг зууч: VIII сард шинэ орон сууцны үнэ 1 М² нь 2.65 сая төгрөг болж , өмнөх сараас 2.98 хувиар буурсан www.bloombergtv.mn
Наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 2.6 сая төгрөг болж, өмнөх сараас гурав орчим хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” тайлагналаа.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ буурахад голлох нөлөө үзүүлжээ. Хэдий тийм боловч шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.6 хувийн өсөлттэй байгаа юм.
Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь 3.5 саяас 3.7 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Тайлант хугацаанд бизнес зэрэглэлийн орон сууцны үнэ нэг метр квадрат нь дөрвөн сая төгрөг хүрсэн бол өндөр зэрэглэлийн шинэ орон сууцны үнэ 7.3 сая төгрөг хүрчээ.
Наймдугаар сарын байдлаар нийслэлд нийт 66 мянга гаруй айлын 370 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 248 төсөл захиалга авч байгаа аж. Захиалга авч буй орон сууцны дийлэнх нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.
Нийтэлсэн огноо2021-09-14