IX сар гарсаар “CENTURY” бондын ханшийн өсөлт саарсан ч өндөр түвшинд хэлбэлзэлж байна www.bloombergtv.mn
Засгийн газрын “Century” бонд олон улсын зах зээлд хамгийн идэвхтэй арилжигдаж байна.
6, 10 жилийн хугацаатай бондуудын ханш наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл эрчимтэй өсөж, үүнээс хойш өсөлтийнх нь эрч удаашраад байгаа юм. Пүрэв гарагийн арилжаагаар ханш нь бага зэрэг өссөн бол баасан гарагийн арилжаагаар тогтворжоод байна.
10 жилийн хугацаатай бондын хувьд ханш нь 98.7 ам.долларт хэлбэлзэж байна. Харин зургаан жилийн хугацаатай бондын ханш 98.6 ам.доллар хүрээд байгаа юм. Аль алиных нь ханш арилжаа эхэлснээс хойших өндөр түвшинд хэлбэлзэж байна.
Пүрэв гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг түүхэн доод түвшинд хэвээр үлдээлээ. Түүнчлэн IV улиралд олгох репо санхүүжилтийн хэмжээг 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийтэлсэн огноо2021-09-19