НӨАТ-ын сугалаагаар 3 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо www.eagle.mn
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34.464.352 баримт хамрагджээ. Үүнээс:
3 сая төгрөгийн 2
1.5 сая төгрөгийн 24
500 мянган төгрөгийн 319
100 мянган төгрөгийн 3134
30 мянган төгрөгийн 31008 баримт тохиролд таарч азтан боллоо.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 40 сая төгрөг байсан юм. Супер тохирлын дугаар 75392911 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.
Нийтэлсэн огноо2021-09-20