1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 122 орноос 24 дүгээрт жагсаж байна www.ikon.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган Нью Йорк хотноо халдвар хамгааллын нарийн журмын дагуу үргэлжилж байна. Манай улс НҮБ-д 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элсэн орсон байдаг. Энэ онд 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.
 
Түүхэн хугацаан дахь Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.
 
Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн хугацаанд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах, энхийг сахиулах, ардчилал, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг олон салбарт идэвхтэй ажиллаж, 20 орчим асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан батлуулжээ.
 
Тухайлбал Монгол Улс 2002 онд БНАКонго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хоёр ажиглагч илгээсэн бол 2006 оноос НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар оролцож ирсэн байна. 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн статистик бий.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 881 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 122 орноос 24 дүгээрт жагсаж байна.
 
Манай улсад айлчилж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар
1977 он: Перес де Куэльяр
1987 он: Курт Вальдхайм
2002 он: Кофи Аннан
2009 он: Бан Ги Мүүн.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 1962 оноос эхлэн Монгол Улсын төлөөлөгчид оролцсон байдал
 
 
НҮБ-аас манай улсад үзүүлсэн тусламж
НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ. Үүнийг жагсаавал:
 
2002-2006 онд 78.2 сая ам.доллар
2007-2011 онд 40 сая ам.доллар
2012-2016 онд 88.3 сая ам.доллар байна.
2017-2022 онд хэрэгжүүлэх "НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ" баримт бичгийн дагуу байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай тэгш нийтийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван чиглэлээр нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг үзүүлэх аж.


Нийтэлсэн огноо2021-09-20