1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл I-VIII сард 28 хувиар өсөж, 12.3 их наяд төгрөг болжээ www.bloombergtv.mn

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний найман сард 12.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн байна. Уул уурхай олборлолтын салбарын үйлдвэрлэл 29.9 хувиар, боловсруулах салбарын үйлдвэрлэл 28.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тайлант хугацаанд уул уурхай, олборлолтын салбарт зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, хүрэн нүүрс болон газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиас 2.1 дахин өссөн байна. Харин алтны олборлолт 4.6 хувиар буурчээ. Борлуулалтын хувьд өмнөх оны мөн үеэс 61.9 хувиар өсөж, 11.5 их наяд төгрөг болсон байна. Үүн дотор металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт хамгийн их буюу 3.2 их наяд төгрөгөөр өсжээ.
 
Харин нүүрснийх 826.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор борлуулалтын орлого өсжээ. Хэдий тийм боловч цар тахлын улмаас нүүрсний тээврийг хэд хэдэн удаа зогсоосон нь экспортын биет хэмжээ буурахад нөлөөлсөн байна.
 
Оны эхний найман сард Монгол Улс 10.9 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.6 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо. Экспортын биет хэмжээний бууралтыг түүхий эдийн үнийн өсөлт нөхөж байгааг шинжээчид онцолж байна.
 
Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс наймдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 хувиар өсөж, 163.6 нэгж болсон байна. Энэ нь уул уурхай олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 21 хувиар өссөнөөс шалтгаалжээ.


Нийтэлсэн огноо2021-09-22