1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөө үзүүлнэ www.eagle.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкнаас өргөн бариад байна.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байгаа юм. Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлжээ.
Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ.
 
Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
 
Зээлийн өсөлт: Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа хэдий ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.
 
Төлбөрийн тэнцэл: Гадаад, дотоод эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байна.
 
Эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа хэдий ч дараах хэд хэдэн асуудалд ойрын хугацаанд голлон анхаарал хандуулах шаардлагатай байна. Тухайлбал,
 
Цар тахлын нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байна.
 
Эдийн засгийн сэргэлт жигд бус, хүртээмжтэй бус байна. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал агшсан, үйлчилгээний салбарын агшилт үргэлжилж байна.
 
Уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспортод үүссэн доголдол нь уул уурхайн салбарын өсөлт, түүнийг дагасан холбогдох салбаруудын өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулсаар байна.
 
Түүнчлэн, тээвэр логистикийн доголдол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, сэргэлтийг удаашруулж байна.
 
Инфляц 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9%-д хүрч нэмэгдсэн хэдий ч гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс дийлэнх хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хувьд 7-8 дугаар сар нь импортын барааны томоохон нөлөөтэй сарууд болж өнгөрлөө.
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 онд баримтлах үндсэн чиглэл нь ковидын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавихаар зорьж байна. Эдгээр асуудлууд нь цар тахлын дараах сэргэлтийн бодлоготой уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.
 
Дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна.
 
Түүнчлэн, макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээртөрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.


Нийтэлсэн огноо2021-09-28