УУХҮЯ: БНХАУ-аас нийлүүлэх 150 вагон шатахууны 25 нь Улаанбаатарт ирж байна www.bloombergtv.mn
БНХАУ-аас нийт 150 вагон шатахуун нийлүүлнэ. 2750 тонн шатахуун ачсан эхний 50 вагон ням гарагт Замын-Үүдэд ирсэн байна.
Үүнээс 32-ыг нь шилжүүлэн ачаад байгаагаас 25 нь Улаанбаатарт ирж байгааг УУХҮЯ мэдээллээ. Мөн ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс нийлүүлэх 1500 тонн АИ-92 шатахууны эхний ээлжийн 1210 тонн бүхий 20 вагон шатахууныг хүлээн авсан байна. Үүнийг Улаанбаатарт шатахуун түгээх станцуудад хуваарилж эхэлжээ.
БНХАУ болон ОХУ-аас хүлээн авсан нийт 3960 тонн АИ-92 шатахуун нь Монгол Улсын нэг сарын хэрэглээний 10 орчим хувь юм. Өөрөөр хэлбэл урд, хойд хөршөөс татаж авсан шатахуунаар гурав хоногийн хэрэглээгээ хангах юм байна.
Харин энэ сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 шатахуун орж ирнэ. Энэ нь Монгол Улсын АИ-92 шатахууны ердийн найм хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ мэдээллээ.
Нийтэлсэн огноо2021-09-28