I-IX сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсжээ www.bloombergtv.mn
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний есөн сарын байдлаар 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн байна.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 22 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 25.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тайлант хугацаанд дотоодын ус, ундаа, жүүс үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 8.3 орчим хувиар өссөн байна.
Түүнчлэн оны эхний есөн сарын байдлаар 17 мянган тонн мах бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өссөн дүн боллоо.
Нийтэлсэн огноо2021-10-27