1 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      3 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      4 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      8 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шимтгэл төлөгчийн тоо 219.5 мянгаар буурсан ч ЭМДС-ийн орлогыг 2019 оны түвшнээс 171% өснө гэж тооцжээ www.ikon.mn

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж буй.
Ирэх онд нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд, төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцсон. Засгийн газар ирэх оныг нэлээд өөдрөгөөр төсөөлж, ийнхүү урьд өмнө байгаагүй их хэмжээний орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ. Гэвч зарим тооцоолол нь үндэслэл муутай байгааг Үндэсний Аудитын газраас 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсаныг өмнө нь мэдээлсэн.
 
Тухайлбал, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр санхүүжүүлэх бодлого, чиглэлийг тусгасан бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн зардалд нийт 1.36 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд 2022 оноос жил бүр иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээг эхлүүлэх чиглэлийг тусгасан хэдий ч тухайн зардлын үндэслэл бүхий дэлгэрэнгүй тооцоолол, судалгааг гаргаагүй байна.
Мөн 2022 онд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдэд туссан эрүүл мэндийн үйлчилгээ, арга хэмжээд төлөвлөсөн хөрөнгийг цар тахлын нөхцөл байдлаас өмнөх 2019 оны гүйцэтгэлтэй харьцуулж, дүн шинжилгээ хийжээ.
 
2019 оны төсвийн гүйцэтгэлээр улсын төсвөөс хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт 642.5 тэрбум төгрөг, төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 83.8 тэрбум төгрөг буюу нийт 726.3 тэрбум төгрөг байсан зардлыг 2022 оны төсвийн төсөлд хамтад нь 704.1 тэрбум төгрөг болгон 22.2 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар бууруулсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн төсөлд “Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж үйлчилгээний санхүүжилт”-ийг 2019 оны гүйцэтгэлээс 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсний 704.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хариуцаж, үлдэх 426.3 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлээр санхүүжүүлэхээр төсөвлөжээ.
Хэрэв уг 426.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дутвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ 2019 оны гүйцэтгэлтэй ижил хэмжээнд буюу цар тахлын нөхцөл байдлаас өмнөх түвшинд эргэн очих нөхцөл үүсэхээр байна.
Хүснэгт 1. Шимтгэл төлөгчийн төрөл, тоо
 
Үзүүлэлт 2019 оны гүйцэтгэл 2022 оны төсөл Өсөлт(тэрбум төгрөг)
Дүн Хувь
Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 123.4 335.9 212.5 172
Ажиллагсдаас төлөх шимтгэл 150.4 348.4 198.1 132
Бусад даатгуулагчаас төлөх 14.8 34.4 20 133
Дүн 430.2
Хүснэгт 1. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого
 
Төрөл Тоо Зөрүү (мянган хүн)
2019.12.31 2021.09.31
Аж ахуйн нэгж, байгууллага 699.7 643 -57
Төсөвт байгууллагын 282.3 271.2 -11.1
Сайн дураар 335.4 184 -151.4
Дүн -219.5
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 2019 онтой харьцуулахад энэ оны эхний есөн сарын байдлаар 219,500 хүнээр буурсан байна. Харин уг шимтгэлээр олох орлогыг 2022 оны төсвийн төсөлд 2019 оны гүйцэтгэлээс 212.5 тэрбум төгрөгөөр өсгөж тооцжээ.


Нийтэлсэн огноо2021-10-28