1 RIO TINTO AND GOVERNMENT OF MONGOLIA AGREE TO ADJUST OYU TOLGOI SHAREHOLDER LOAN INTEREST RATE WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/07/01      2 CENTRAL WASTEWATER TREATMENT PLANT SUPPORTS CITY EXPANSION, CUTS POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      3 MONGOLIA SECURES USD 545 MILLION IN INVESTMENT AGREEMENTS AND MOUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      4 COUNTRY RANKED AMONG ASIA’S MOST PEACEFUL NATIONS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/01      5 MULTINATIONAL MILITARY GATHERING IN MONGOLIA TRAINS AS UN PEACEKEEPERS WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/01      6 MONGOLIA, EU HOLD 24TH JOINT COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      7 MONGOLIA HOSTS FOOD, AGRICULTURE, LIGHT INDUSTRY INVESTMENT FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      8 KOREA AND MONGOLIA TO HOLD 6TH ROUND OF CEPA NEGOTIATIONS WWW.M.AJUPRESS.COM PUBLISHED:2026/06/30      9 A PARTNERSHIP FOR THE NEXT 50 YEARS, MONGOLIA AND UNDP TOGETHER WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/06/30      10 120 FOREIGN INVESTORS MET WITH THE PRIME MINISTER OF MONGOLIA. WHAT WERE THE INITIAL RESULTS? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/30      ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛ ТОМООХОН БОЛОН ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ ХУВЬЦААНУУД РУУ ТӨВЛӨРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хил хаагдсанаар мөнгөн эдлэлийн түүхий эдийн үнэ нэмэгджээ www.ikon.mn

Өмнөд хөршид коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрээний хил хаагдаад 10 гаруй хонолоо.
Энэ хугацаанд барааны импорт бүрэн зогссон. Үүсээд буй нөхцөл байдал дотоодын үйлдвэрлэгчдэд ч дарамт учруулаад эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн олонх нь түүхий эдээ урд хөршөөс татдаг. Тэдний дийлэнх нь түүхий эдийн хомсдолд орж, бараа материалаа хангалттай хэмжээнд үйлдвэрлэх боломжгүйд хүрээд байгаа юм байна. Энэ асуудлын хүрээнд дотоодын бизнес эрхлэгчдийн байр суурийг сонссон юм.
 
“Дарьганга" гоёл компанийн худалдааны зөвлөх С.Болдгэрэлтэй ярилцлаа.
 
- Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж урд хөрш хилээ хаалаа. Дээрх шийдвэр үндэсний үйлдвэрлэгч та бүхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
- Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчид хил хаагдсанаар түүхий эдийн хомсдолд ороод байна Энэ төрлийн бизнес эрхлэгчдийн гол түүхий эд нь үрлэн мөнгө байдаг. Хил хаагдсанаар үрлэн мөнгөний хомсдол үүсэж үнэ нь тэнгэрт хадчихлаа.
 
Хэвийн үед үрлэн мөнгө нэг лан нь 89 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Өнөөдөр лан нь 112 мянган төгрөгийн ханштай байна. Хил хаагдсанаас хойш долоо хоногийн хугацаанд л 21 мянган төгрөгөөр нэмэгдчихлээ. Цаашид үрлэн мөнгөгүй болж, бараа материалын үйлдвэрлэл зогсох эрсдэл ойрхон байна.
 
- Манайд Салхитын мөнгөний орд бий. Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчид эндээс түүхий эдээ авч болдоггүй юм уу. Заавал урдаас захиалах шаардлагатай юу?
 
- Манайд цэвэршүүлэх үйлдвэр байхгүй. Дотооддоо үрлэн мөнгө боловсруулах боломжгүй шүү дээ. Манайх эдлэлээ 999 сорьцтой үрлэн мөнгөөр хийдэг. Үүнийгээ урдаас л захиалж авдаг юм.
 
- Монголбанканд үрлэн мөнгө зардаггүй бил үү?
 
- Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үрлэн мөнгө худалдаалж эхэлсэн. Монголбанканд тушаасан мөнгийг Урд хөрш рүү авч очиж цэвэршүүлээд. металл эрхлэгчдэд зардаг юм билээ.
 
-Салхитын мөнгөний ордоос гарсан мөнгөөр үнэт эдлэл хийх боломжгүй гэсэн үг үү?
 
- Боловсруулаагүй мөнгийг ашиглаж эмээлийн мөнгөн чимэг, аяга, хийх боломжгүй.
 
- Хэвийн үед нэг мөнгөн аяга хийхэд ямар ханшаар бүтэж байв. Одоо хэдэн төгрөг болсон бэ?
 
- Цар тахлаас өмнө лан мөнгө 55 мянган төгрөгийн ханштай байсан юм. Нэг аяганд ойролцоогоор 15 лан мөнгө орууллаа гэж үзэхэд сая орчим төгрөгийн металл ордог байсан. Өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Одоо 15 лангийн мөнгөн аяга 1.9 сая төгрөгөөр бүтнэ. Зөвхөн түүхий эдийн үнэ л хоёр дахин нугарсан байгаа биз.
 
Бид хаа хаанаа хүндрэлтэй байгааг сайн ойлгож байгаа. Бараа бүтээгдэхүүний үнээ нэмж үйлчлүүлэгчдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйг л бодох юм. Энэ хүнд үед илүү зардлуудаа танаад хичээгээд л ажиллаж байна. Цар тахлыг хамтдаа дааж гарахаар л зүтгэж байна.
 
- Мөнгөн аяга, эмээл, хазаар, ташуур зэрэг эртнээс өв уламжилж ирсэн зүйлсийг хийхэд яг юуг нь урдаас татаж байна вэ?
 
- Энд эмээл, хазаар, ташуур худалдаалагдаж байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зөвхөн түүхий эдийг нь л урдаас татдаг. Бусдаар бол монгол дархны ур ухаан шингэсэн бүтээл мөн. Зарим тохиолдолд аяганы тагшийг урдаас татдаг. Манайд үйлдвэрлэдэг ч чанарын шаардлага хангахад хэцүү. Үнэт эдлэл гэдэг үе дамждагаараа онцлог. Гол үнэт зүйл нь л энэ. Хүний аавынх нь эдэлж байсан эмээл, ээжийнх хэрэглэж байсан аяга гэдэг хэнд ч үнэ цэнтэй. Ийм ч учраас бат бөх тал дээр анхаарах шаардлагатай байдаг.
 
-“Урд хил хаалттай байж л байг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье” гэх байр суурийг илэрхийлэх хүмүүс байна. Үүн дээр таны байр суурийг сонсъё.
 
- Хүмүүсийн зарим нь хил хаагдлаа гээд талархаж хүлээж авч байгаа нь анзаарагдах юм. Бизнес эрхэлж байгаа хүний нүдээр харъя л даа. Хил дээр жимс ногооноос авахуулаад амархан муудах хүнсний бүтээгдэхүүн хэдэн тонноороо гацчихаад байна. Энэ бүтээгдэхүүнүүд гаалиар орж ирэхэд чанарын шаардлага хангахгүй болчихлоо. Ард нь бизнес эрхлэгчид асар өндөр хохирол хүлээж байна.
 
Энэ хүмүүсийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Олон хүний амь амьдрал яригдаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь зөв. Үйлдвэрлэлийг хөгжүүлж байж ажлын байр бий болно. Олон хүн орлоготой байна. Нөгөө талдаа манайх гуравхан сая хүний зах зээлтэй. Зарим зүйлийг дотооддоо үйлдвэрлэх нь ашигтай юу, урдаас авах нь зөв шийдэл үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн олонх нь түүхий эдээ урдаас татаж байгаа нь үнэн шүү дээ. Миний тухайд ийм л байр суурьтай байна.
 
- Импортлогчдын амь тасарч байх шиг байна.
 
- Тээврийн хөлс өсөж байна. Ийм хүнд үед хил хаагдлаа. Ингэснээр импортлогчдын аж амьдрал нурж байна. Олон улстай хэлэлцээр хийх Гадаад хэргийн яам, тээврийн асуудал хариуцсан Зам тээврийн яам, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Худалдаа аж үйлдвэрийн танхим гээд газрууд ажиллаж байна. Дээрх хүмүүс маань ийм хүнд цаг үед гараа хумхиад суухгүй байлгүй дээ. Ухаантай хүмүүс олон бий. Тус тусынхаа чиг үүргийн дагуу ажиллаж л байгаа нь мэдээж. Үр дүн удахгүй гарах байх аа" гэв.
 
Манайх том мөнгөний ордтой ч боловсруулах боломжгүй учраас урагш нь гаргаж хайлуулдаг байна. Ингэснээр мөнгөн эдлэлийн түүхий эд бэлэн болно. Харин буцаж манай зах зээлд нийлүүлэгдэхдээ үнэ нь хэд дахин нэмэгддэг аж.
 
Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчдийн гол түүхий эд үрлэн мөнгө хомстсоноор захиалгыг цаг тухайд нь гаргах боломжгүй болохоос өгсүүлээд олон хүндрэл гарч байгаа талаар хэлж байна.
 
Мөнгөн эдлэлийн дархан С.Саруул-Эрдэнийн байр суурийг сонссон юм.
 
- Урд хил хаагдлаа. Мөнгөн эдлэлийн дархчуудад яаж тусаж байна вэ?
 
- Хөл хорио тогтоосон өдрүүдэд амар биш байлаа. Карантилсан өдрүүдэд өөрт байсан жаахан эмээлийн мөнгөн чимэг, бага оврын аяга зэргийг дархаллаа. Сүүлийн үед гол түүхий эд үрлэн мөнгө ховордох боллоо. Олдож байгаа нь тэнгэрт тулсан үнэ хэлэх юм. Хил хаагдсан нь зөвхөн импортлогчид бус үндэсний эдлэл хийдэг хүмүүст ч хүндээр тусаж байна.
 
- Захиалга хэр орж ирж байна вэ?
 
- Энэ намар бол захиалгад дарагдлаа. Гол түүхий эд үрлэн мөнгө ховордсонтой холбоотойгоор хүмүүсийн захиалгыг удаах зэрэг асуудлууд гарч байна. Цаашлаад бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүйд хүрлээ гэсэн юм. Монгол дархчуудын rap урлал гэдэг дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог. Дахин давтагдашгүй зүйлийг үйлдвэрийн бус rap аргаар хийдэг. Үнэт эдлэл гэдэг учир нь үе дамждагт байдаг талаар энэ төрлийн бизнес эрхлэгчид онцолж байна.
 
Мөн гар хийцийн мөнгөн эдлэлийн өртөг дотоодын зах зээлд шингэдгийг ч хэлж байлаа. Мөнгөн эдлэлийн түүхий эдийг гаднаас авдаг ч эмээлийн мод. гөлөм, дөрөө зэргийг дотоодын дархчуудаас авдаг юм байна. Сүүлийн үед хуурамч мөнгөн эдлэл зарах хүмүүс олширсон. Мөнгөн эдлэл худалдан авахдаа сорьцыг албаар баталгаажуулсан эдлэл сонгохыг бизнес эрхлэгчид сануулж байна.


Нийтэлсэн огноо2021-10-28