1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрэлтээс шалтгаалсан үнийн өсөлт алгуур нэмэгдэх төлөвтэй байна www.news.mn

Covid-19 цар тахлын сөрөг нөлөөгөөр хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц өмнөх оны гуравдугаар сараас эхлэн саарч, 2020 оны эцэст улсын хэмжээнд 2.3 хувьд хүрч буурчээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сараас нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц нэмэгдсэн ч 2021 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 7.1 хувь буюу Төв банкны зорилтот түвшний хэмжээнд байгаа аж.
 
Хорио цээрийн дэглэм шат дараатай суларч, цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх бодлогын арга хэмжээнүүд үргэлжлэн хэрэгжиж буй. Үүний зэрэгцээ эдийн засгийн идэвхжил сэргэж буй тул эрэлтээс шалтгаалсан үнийн өсөлт алгуур нэмэгдэх төлөвтэй байна.
 
Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө нэмэгдэхээр байна
 
Нийлүүлэлт талаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн. Олон улс, дотоодын тээврийн зардал өссөн, худалдааны түнш орнуудын инфляц нэмэгдэж, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, олон улсын тээврийн хүндрэл, түүнийг дагасан тээврийн үнэ өсөх зэргээс нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө мөн нэмэгдэхээр байгаа ажээ.
 
2021 оны зургадугаар сарын байдлаар инфляцид дараах хүчин зүйлс голлох нөлөө үзүүлжээ. Үүнд:
 
Улаанбаатар хотын жилийн инфляцын задаргаа
 
 
 
Өмнөх онд махны үнэ харьцангуй тогтвортой байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар махны үнэ жилийн 18.5 хувиар өсч, инфляцид үзүүлэх нөлөө нь 2.1 нэгж хувь болж нэмэгджээ. Махны үнэ өндөр өсөхөд 1) өмнөх оны 3-5 дугаар саруудад махны экспорт саарч, нийлүүлэлт тогтвортой байснаар 2020 оны II улиралд дотоодын махны үнийн өсөлт бага байсан суурь нөлөө, 2) хатуу хөл хорионы нөлөөгөөр нийлүүлэлт удааширч, тээвэр, логистикийн зардал өссөн зэрэг нь нөлөөлсөн байна.
 
Жилийн инфляцид голлох нөлөө үзүүлсэн бараа, бүтээгдэхүүнүүд зургадугаар сарын байдлаар: Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшний үнийг өмнөх оны арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 75 хувиар хөнгөлсөн нь инфляцыг 2.1 нэгж хувиар бууруулах нөлөөтэй байв. Энэхүү нэг удаагийн шинжтэй нөлөө нь 4-р сараас арилсан, түлшний модны үнэ өссөн нь хатуу түлш бүлгийн инфляцид үзүүлэх нөлөө 0.5 нэгж хувь болж нэмэгдсэн байна.
 
Шатахууны үнэ инфляцыг 1.7 орчим нэгж хувиар нэмэгдүүлэх шууд нөлөө үзүүлэх нь
 
Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом буурсан нь дотоодын шатахууны үнэ хямдрах нөхцөл болжээ. Тодруулбал, 2020 оны II улирлаас шатахууны үнэ хямдарч, инфляцийг 1.1 нэгж орчим хувиар бууруулах нөлөө үзүүлсэн бол уг суурь нөлөө энэ оны тавдугаар сард арилсан байна. Түүнчлэн энэ онд дэлхийн эдийн засаг сэргэж, эрэлт нэмэгдэж эхэлсэнтэй уялдан газрын тосны үнэ өсч, цар тахлын өмнөх үеэс өндөр болсон нь дотоодын шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Ийнхүү дотоодын шатахууны үнэ тавдугаар сараас нэмэгдэж эхэлсэн бөгөөд ирэх саруудад инфляцыг 1.7 орчим нэгж хувиар нэмэгдүүлэх шууд нөлөө үзүүлэхээр байгааг Төв банк мэдээлэв.
 
Эдийн засгийн өсөлтөд барилга, ХАА-н салбарын бууралт сөргөөр нөлөөлөв
 
Өнөөдрийн байдлаар эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй, тэгш бус байна. Тодруулбал, уул уурхайн салбар 2021 оны эхний хагас жилийн байдлаар 24.3 хувиар өсч, эдийн засгийн өсөлтийн 2.7 нэгж хувийг бүрдүүлжээ.
 
Улирал бүрийн ДНБ-ий өсөлт, бүрэлдэхүүн хэсгээр
 
 
 
Уул уурхайн бус салбаруудаар авч үзвэл бүтээгдэхүүний цэвэр татвар 3.0 нэгж хувь, боловсруулах 0.8 нэгж хувь, худалдаа 0.8 нэгж хувь, мэдээлэл холбоо 0.3 нэгж хувь, эрчим хүч 0.3 нэгж хувь тус тус эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Харин барилга, хөдөө аж ахуйн салбар бууралттай байж өсөлтөд -1.1 нэгж хувь болон -0.8 нэгж хувийн сөрөг нөлөөтэй байсан аж.
 
Өрхүүд хэрэглээгээ танаж, хадгалах хандлагатай байна
 
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон бодит дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нийт эрэлт 2021 оны эхний хагаст 6.2 хувиар өсчээ. Оны эхнээс гадаадын шууд хөрөнгө оруулалт, бизнесийн зээл нэмэгдсэний зэрэгцээ Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн нь нийт хуримтлалд эергээр нөлөөлж, оны эхний хагаст нийт хуримтлал 44.7 хувиар өссөн байна.
 
Цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоор тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн, орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах, ус, дулаан, цахилгаан, хогны төлбөр хөнгөлөх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж буй ч өрхүүд хэрэглээгээ танаж, хадгалах хандлагатай байна. Түүнчлэн оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр экспорт, импорт бодит дүнгээр өмнөх оноос 14.0 хувь, 5.4 хувиар тус тус өссөн ч цар тахлын өмнөх үе буюу 2019 оноос бага түвшинд хэвээр байна. Ийнхүү цэвэр экспорт нийт эрэлтийн өсөлтөд 2.3 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ.


Нийтэлсэн огноо2021-10-28