Монголын нүүрсний нийлүүлэлт саарсаар БНХАУ-ын нүүрсний импорт IX сард буурлаа www.bloombergtv.mn
Монголын нүүрсний нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт буурсан байна.
Тухайлбал: БНХАУ есдүгээр сард 4.35 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан дүн боллоо. Харин Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 39 хувиар буурч, 659 мянга 94 тонн болсон байна.
Монгол Улсад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжсэнээр БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээврийн 3500 жолооч БНХАУ-ын боомтод саатаж, урт дараалал үүсгээд байна.
Монгол Улс өнгөрсөн онд БНХАУ-д 35 сая тонн нүүрс экспортолжээ. Харин энэ онд үүний ердөө гуравны нэгд ч хүрэхгүй хэмжээний нүүрс экспортолсон байна.
Үүнээс гадна ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан Боршоо-Хандгaйт боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг ОХУ-ын тал мэдээллээ.
Нийтэлсэн огноо2021-10-28