1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өрхийн сарын орлого 93.5 мянган төгрөгөөр нэмэгдэв www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого оны үнээр 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (8.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 93.5 (6.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.8 (1.3 хувь) мянган төгрөгөөр багассан бол өмнөх улирлынхаас 46.2 (4 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэв.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлынхаас 4 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 51.7 (10.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2021 оны 3 дугаар улиралд 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.2 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 75.8 (5.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 83.4 (12.8 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.3, бусад орлогын эзлэх хувь 1.8 нэгж хувиар багасаж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 8.8, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 1.2 нэгж хувиар нэмэгдлээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэж ангилбал энэ оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 20.4 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 14.2 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 6 мянгаар, 700- 900 мянган төгрөгийн орлоготой өрх 5 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 4 мянгаар буурсан бол 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 15.5 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 11.1 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 34.3 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 1.8 мянгаар нэмэгджээ.
Улсын хэмжээнд мөн улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 61.3 хувийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13.3 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Гуравдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.2 (2.4 хувь) мянган төгрөгөөр багасаж, өмнөх улирлынхаас 18.4 (1.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.


Нийтэлсэн огноо2021-12-07