2021 онд махны экспорт 50 орчим хувиар буурчээ www.bloombergtv.mn
2021 онд Монгол Улс 8642 тонн ямаа, хонь, адууны мах экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь 2020 оныхоос 55.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Цар тахлын өмнөх үед буюу 2019 онд 37 мянга 877 тонн ямаа, хонь, адууны мах БНХАУ, Казахстан зэрэг улсад экспортолж байсан юм. Үнийн дүнгийн хувьд 2021 онд 18 мянга 800 орчим ам.долларын мах экспортолжээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 51 орчим хувиар буурсан байна.
Адууны махны дийлэнхийг БНХАУ-д экспортолсон бол бог малын махыг Хонгконг, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад гаргасан байна.
Нийтэлсэн огноо2022-01-19