1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Агаарын тээвэрлэлт 2.3 дахин нэмэгдлээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаараар өнгөрсөн онд 6.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 3.7 (2.3 дахин) мянган тонноор нэмэгдлээ.
Өнгөрсөн онд агаараар дотоодод 15.1 тонн ачаа тээсэн нь өмнөх оныхоос 82.4 (84.5 хувь) тонноор багассан байна. Олон улсад тээсэн ачаа 6.4 мянган тонн болж, өмнөх оныхоос 3.8 (2.4 дахин) мянган тонноор нэмэгджээ. Харин агаараар тээвэрлэсэн ачаа 2021 оны 12 дугаар сард 1.4 мянган тонн болж, өмнөх сарынхаас 204 (16.5 хувь) тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Агаарын тээврээр зорчигчид 2021 онд 198.5 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оныхоос 249 (55.6 хувь) мянган хүнээр багаслаа. Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн 12 дугаар сард 34.5 мянга болж, өмнөх сарынхаас 8 (30.1 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн зорчигч 4.8, Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн зорчигч 3.2, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч 59.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2021 онд 98.3 мянган хүн болж, өмнөх оныхоос 187.4 (65.6 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Мөрөн чиглэлийн зорчигч 86.4, Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 80.6, Улаангом чиглэлийн зорчигч 78.8 хувиар багассан нь нөлөөлсөн аж.
Агаарын тээврээр олон улсад зорчигч өнгөрсөн онд 100.3 мянган хүн болж, өмнөх оныхоос 61.5 (38 хувь) мянган хүнээр цөөрлөө. Харин 2021 оны 12 дугаар сард 20 мянган хүн болж, өмнөх сарынхаас 5.3 (36 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2021 онд 200.1 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 36 (21.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өнгөрсөн 12 дугаар сард өмнөх сарынхаас 8.4 (33.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 33.7 тэрбум төгрөг болжээ. Үүнд дотоодын нислэгийн зорчигч 22.7, олон улсын нислэгийн зорчигч 36 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Нийтэлсэн огноо2022-01-19