ОХУ-д тавьсан хоригийн улмаас Европын орнуудад инфляц өсөж байна www.eagle.mn
Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хамааралтай Эстони, Литва, Болгар улсууд хэрэглээний үнийн хамгийн өндөр өсөлттэй тулгарсан тухай Financial Times мэдээлэв. Эстонид инфляц 19 хувьд хүрсэн бол Литвад 16.8 хувь, Болгарт 14.4 хувьтай байна. Тэдний араас Чех (14.2%), Румын (13.8%), Латви (13%), Польш (12.4%) бичигджээ.
“Европчууд хэдий чинээ Орост ойр байна, төдий чинээ амьжиргааны өртөг нэмэгдэнэ гэсэн зарчим үйлчилж байна” хэмээн сонины өгүүлэлд тэмдэглэжээ.
Тэгвэл Berenberg банкны ерөнхий эдийн засагч Хольгер Шмидинг "Оросын эрчим хүчний эх үүсвэрт тавьсан хоригийн үр дагавар хэрэглэгч дээр бүрэн тусаагүй" гэлээ.
Харин Их Британийн статистикийн товчооны мэдээллээр тус улсын инфляцийн түвшин 9 хувьд хүрч 40 жилийн дээд амжилт тогтоожээ. Нэгдсэн вант улсад орон сууц, хүнс, шатахууны үнэ нэмэгдэж буй.
Германы инфляц дөрөвдүгээр сард өнгөрсөн онтой харьцуулахад 7.4 хувиар нэмэгдсэн нь хоёр Герман нэгдсэнээс хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо.
Нийтэлсэн огноо2022-05-24