Зэсийн үнэ 2.6 хувиар буурч, 2021 оны III сараас хойших доод түвшинд хүрэв www.bloombergtv.mn
Зэсийн үнэ лхагва гарагт 2021 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд хүрлээ. Зэсийн фьючерс үнэ Нью-Йоркийн “Comex” биржид 2.6 хувиар буурч, тонн нь 8550 ам.доллар болоод байна.
Улс орнуудад инфляцын дарамт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь саарч байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол бий болгож байна. Мөн суурь металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ COVID-19-ийн халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа нь эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Зэсийн үнэ он гарсаар 4.4 хувиар өсөөд байгаа юм. 2020 болон 2021 онд зэсийн үнэ 25 гаруй хувиар өсөж байв.
Нийтэлсэн огноо2022-06-23