1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятад улс Тайванийн эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалтаа эхлүүллээ www.montsame.mn

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай томоохон хэмжээний сургуулилалтаа эхлүүллээ гэж тус улсын төв телевиз мэдээлэв.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайбэйд хийсэн айлчлалын хариуд хийж буй сургуулилалт орон нутгийн цагаар 12:00 цагт арлыг тойрсон зургаан бүсэд эхэлсэн бөгөөд ням гаргийн үд дунд хүртэл үргэлжлэх юм.
Тайванийн төв мэдээллийн агентлагаас урьд нь мэдээлснээр, ХАЧА сургуулилалт хийх зургаан бүсийн гурвыг нь арлын захиргаа өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бүсэд сонгожээ. Ийм бүсүүдийн нэг нь баруун өмнөд эрэгт нь байрладаг Тайванийн хамгийн том боомт болох Гаошюнаас 20 хүрэх км-ийн зайд байгаа бол нөгөө хоёр нь баруун хойд эргийнх нь ойролцоо аж.
Цэргийн сургуульд "J-20", "J-11" загварын сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч онгоц болох "Н-6К", "052D" төслийн эскадрын мина зөөгч онгоц, "056А" загварын корветүүд оролцоно гэж Хятадын "Глобал таймс" сонин мэдээлжээ. Үүнээс гадна, ХАЧА ойрын зайн тусгалтай "DF-11" баллистик пуужин, дуунаас хурдан зэвсгийн "DF-17" цогцолборыг ашиглана. Эдгээр сургуулилалтын үеэр ердийн цэнэгт хошуутай пуужингууд анх удаа Тайванийн дээгүүр шууд нисэж, эргээс нь зүүн зүгт буй "байг" онох төлөвтэй байна гэж сонинд онцолжээ. "Глобал таймс"-ын мэдээлснээр, ХАЧА усан орон зайг бүслэх, тэнгист болон агаарт байлдааны ажиллагаа явуулах тактик боловсруулна.
Шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, цэргийн сургуулийн зургаан бүсийн тав нь Тайванийн хоолойн дундын шугам гэж нэрлэгддэг, эх газрын Хятад болон арлын хоорондох хилийн үүргийг гүйцэтгэдэг зааглах хэсгээс зүүн зүгт аж. "Энэ нь ХАЧА-ийн шууд үйлдлээр энэ шугам байгаа нь үгүйсгэгдсэн гэсэн үг юм" гэж Хятадын цэргийн шинжээч Жан Сюэфэн хэлсэн байна.
ХАЧА-ийн томоохон сургуулилалтуудын талаарх мэдээ АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелосигийн сууж явсан онгоц Тайванийн Суншань нисэх онгоцны буудалд мягмар гаргийн орой газардсаны дараахан гарч эхэлсэн юм. Сургуулилалтын үеэр байлдааны буудлага хийх тул БНХАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг дурдсан зургаан бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ удаагийн сургуулилалт цар хүрээгээрээ 1996-1997 оны Тайванийн хямралын үеэр хийж байсан ийм сургуулилалтынхаас давна гэж шинжээчид үзэж байна. 



Нийтэлсэн огноо2022-08-04