ЭМЯ: COVID-19-ийн халдварын шинэ давалгааны оргил үе VIII сарын эцэс, IX сарын эхээр тохионо www.bloombergtv.mn
COVID-19-ийн халдварын шинэ давлагааны оргил үе наймдугаар сарын эцэс болон есдүгээр сарын эхэн үед таарна гэж тооцоолж байгааг Монгол Улсын Засгийн газар мэдэгдлээ.
COVID-19-ийн “Omicron” хувилбарын дэд хувилбар “BA5” сүүлийн өдрүүдэд Монгол Улсад эрчимтэй тархаж байгаа бөгөөд энэ хувилбарын халдварын тохиолдлын 19.1 хувь нь хүүхдүүд байгаа аж. Энэ дундаас вакцинжуулалтад хамрагдаагүй буюу 0-11 насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яам тодотгож байна. Монгол Улс энэ сарын нэгнээс 5-11 настай хүүхдүүдийн дархлаажуулалтыг эхлүүлээд байгаа юм.
Сүүлийн байдлаар PCR шинжилгээгээр улсын хэмжээнд COVID-19-ийн халдварын 372 тохиолдол батлагдсан байна. Дотоодод өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол долоодугаар сарын 15-наас хойш 100-аас дээш бүртгэгдээд байгаа юм.
Нийтэлсэн огноо2022-08-07