1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэдийн тоо 450 хувиар өсөөд байна www.bloombergtv.mn

Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэдийн тоо 450 хувиар өсөөд байна
Энэ долоо хоногт Кремлиэс дайчилгааны шаардлагыг хангасан эрчүүдийн хилээр гарахыг хориглоно гэсэн таамаг гараад байна
Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийн дараа олон эрчүүд, гэр бүлүүд эх орноо орхихоор яарч буй тул өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын хөрш орнуудын хилийн боомтуудын ачаалал эрс нэмэгджээ. Москвагийн гол нисэх буудал болон Казахстан, Гүрж, Монгол зэрэг улсын хил дээр ОХУ-ын иргэдийн маш урт дараалал үүсээд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Үүний зэрэгцээ энэ долоо хоногт Кремлиэс дайчилгааны шаардлагыг хангасан эрчүүдийн хилээр гарахыг хориглоно гэсэн таамаг гараад байна. Холбооны аюулгүй байдлын алба буюу ФСБ-ээс зэвсэгт хүчний байгууллагын тушаалаар зарим эрчүүдийг хил дээрээс буцааж эхэлсэн тухай дайчилгааны ажилд зөвлөхөөр оролцож буй хуульч Павел Чиков өөрийн “Telegram” хуудастаа мэдээлжээ.

Мөн энэ мягмар гарагт Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх санал асуулга дууссаны дараа цэргийн насны эрчүүдэд хилийн хориг тавих гэж байгаа тухай мэдээллийг нэрээ нууцалсан хоёр эх сурвалжаас авснаа ОХУ-ын хараат бус мэдээллийн сайт “Медуза” болон Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михаил Ходорковскийн хэвлэлийн групп дурджээ.

Үүнээс гадна Владимир Путины дээрх шийдвэрийг эсэргүүцсэн жижиг хэмжээний жагсаал цуглаан ОХУ-ын олон хотод болсон байна. Ням гарагийн оройны байдлаар 35 хотод болсон жагсаал цуглааны үеэр цагдаа нар 828 хүнийг баривчлаад байгааг хүний эрхийн “OVD-Info” байгууллага мэдээллээ.

Дагестаны Бүгд Найрамдах улсад цагдаа нар дайчилгааг эсэргүүцсэн жагсаалыг тараахын тулд агаарт хий буудаж байгааг харуулсан дүрс бичлэгийг “Коммерсант” сонин цахим хуудастаа оруулжээ.

Дайчилгаа эхэлснээс хойш ОХУ-аас гарах иргэдийн урсгал нэмэгдсээр байна. Тухайлбал: Финландын зүүн хилийн боомтоор орж ирсэн иргэдийн тоо долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, баасан гарагт 7700, бямба гарагт 8572 хүрсэн нь тус улсын Хил хамгаалах байгууллагын тоо баримтаас харагдаж байна.

Мөн Казахстан улсын хойд хилийн боомтуудаар нэвтрэх гэсэн иргэдийн авто цуваа найман км орчим үргэлжилж, боомтоор гарахад дунджаар 15 цаг зарцуулагдаж буйг иргэд мэдээллээ. Харин Гүрж улсын хил дээр 10 км урт дараалал үүсэж, иргэд бараг 24 цаг хүлээсний эцэст боомтоор гарч байгааг “Bloomberg”-т ярилцлага өгсөн ОХУ-ын нэгэн иргэн онцолжээ.

Харин Монгол Улсын хойд хил дээрх нөхцөл байдлын талаар Алтанбулаг боомттой холбогдож тодруулахад есдүгээр сарын 25-нд буюу ням гарагт тус боомтоор дамжин ОХУ-ын 984 иргэн орж ирснийг мэдээлсэн юм. Энэ нь есдүгээр сарын 15 буюу 10 хоногийн өмнөхтэй харьцуулахад 450 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Харин Боршоо, Цагааннуур, Алтанбулаг зэрэг Монголын хойд хилийн 10 боомтоор есдүгээр сарын 19-25-ны хооронд ОХУ-ын 7978 иргэн нэвтрээд байгааг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2022-09-28