1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн банк: Монгол Улс макро эдийн засгийн тогтвортой байдлaa хадгалах шаардлага нэмэгдэж байна www.bloombergtv.mn

2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувь байна гэж Дэлхийн банк тооцоолж байна
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 2.5 хувиас 2.4 хувь болгон буурууллаа. Харин 2023-2024 онд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувь байна гэж тооцоолж байна.

Хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар л өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ.

Хэдий тийм боловч эдийн засгийн төлөв цаашид Украины дайн сунжрах, БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчимтэй чангарах зэрэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс хамаарахыг тодотгож байна. Эдгээр хүчин зүйлсээс хамааран Монгол Улсын төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих эрсдэлтэй байгаа аж.

Тиймээс Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага нэмэгдэж байгааг Дэлхийн банк онцолж байна.

Тухайлбал: төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж буй энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зай бий болгоход ач холбогдолтойг мэдээллээ.

Харин 2023-2024 онд “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт эрчимжиж зургаан хувьд хүрнэ гэж үзэж байна.

Үүнээс гадна БНХАУ-ын эдийн засгийг хасаж тооцвол Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.3 хувь хүрч өснө гэж тооцоолжээ.

Бүс нутагт сэргэлтээрээ тэргүүлж байсан БНХАУ-ын өсөлт 2022 онд 2.8 хувь хүрэх төлөвтэй гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Энэ нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах төлөвтэй байна. Харин ирэх онд 4.6 хувь хүрч эргэн сэргэх төлөвтэй байгаа аж.

"Бодлого боловсруулагчид инфляцыг барих эсвэл эдийн засгийн сэргэлтийг дэмжих хоёрын хооронд сонголт хийх болж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед улс орнууд урт хугацааны хөгжилд саад болохуйц бодлогын доголдлуудаа шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ахлах эдийн засагч Аадитя Маттоо онцолж байна.



Нийтэлсэн огноо2022-09-28