1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТӨСӨВ: Ирэх онд нийт орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд төгрөг байхаар тооцжээ www.ikon.mn

Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.
Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Тухайлбал,

урсгал зардлаас 536.5 тэрбум
хөрөнгийн зардлаас 424.4 тэрбум
гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо" гэв.

Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна.

Төсвийн зарлага ямар байх вэ?
Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин өмнөх онуудаас шилжсэн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг танилцуулгын үеэр онцолсон. Зардлуудын тухайд

урсгал болон бусад зардал - 11.9 их наяд
хүүхдийн мөнгө - 1.4 их наяд
өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж - 2.5 их наяд
нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд - 420 тэрбум
Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад - 68.5 тэрбум зэргээр тусгажээ.
Ирэх оны төсвийг Сангийн яамны боловсруулснаар, ямар нэг өөрчлөлтгүйгээр баталбал тэнцвэржүүлсэн орлого 18.5 их наяд, нийт зарлага 20.3 их наяд, ойролцоогоор 1.8 их наядын алдагдалтай байх бөгөөд энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээ юм.
Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт 5%, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцооллыг Сангийн яам хийжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

2020 онд 4.4 их наяд
2021 онд 3.6 их наяд
2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв.



Нийтэлсэн огноо2022-09-29