1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Ууганбаяр: Гадаадын 36 улсын 6,725 иргэнд цахим виз олгосноос Франц, Солонгос болон Их Британийн иргэд хамгийн олон виз авлаа www.ikon.mn

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас цахим визийн олголтын явц болон гадаадын хэчнээн иргэнд олгоод байгаа талаар тодрууллаа.
- Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
- Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, мөн гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор цахим виз, хил орчмын аялал жуулчлалын виз, олон улсын хилийн боомт дээр жуулчин ангиллын виз олгох ажлуудыг нэн тэргүүнд хийж байна.
Тухайлбал, 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд цахим виз мэдүүлэх боломжтой болсон.
Өнөөдрийн байдлаар 36 улсын 6,725 иргэнд цахим виз олголоо. Үүнээс хамгийн олон визийг Франц, Солонгос болон Их Британийн иргэд мэдүүлсэн.
- Манай улс цахим виз олгоод яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Цахим виз олгосноор ямар үр дүн ажиглагдаж байна вэ?
- Ер нь дэлхийн улс орнууд цахим виз нэвтрүүлж, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг улам бүр хөнгөвчилсөөр байна. Манай улс ч дэлхий нийтийн энэ хандлагад нийцүүлж, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, виз олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран цахим визийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардлыг хэмнэх, мөн энэ хэрээр жуулчдын тоо нэмэгдэх зэрэг бодит үр дүнгүүд харагдаж байна.
Өмнө нь гадаадын иргэд виз мэдүүлэхийн тулд заавал Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газарт очих, цаг авах, дараалал хүлээх зэргээр хүндрэлтэй асуудалтай багагүй тулгардаг байсан. Тэгвэл одоо дээр дурдсан 36 улсын иргэд дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон гуравхан үйлдлээр цахим визээ мэдүүлэх боломжтой болсон.
Тодруулж хэлбэл, www.evisa.mn системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, төлбөрөө төлөх, виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах 3 гэсэн процесс л явагддаг. Хүсэлтийг хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний и-мэйл хаягаар 48 цагийн дотор илгээж байгаа. Зарим тохиолдолд бид таван минут, 1 цагийн дараа гэх мэт харилцан адилгүй хугацаанд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, виз олгодог. Уг олгосон цахим визээ хэвлэх, эсвэл утсан дээрээ хадгалж аваад Монгол Улсад зорчих боломжтой болж байгаа юм.
Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Цахим виз авсан иргэд ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид Монгол Улсад цахим визээр зорчих улсын тоо болон визийн ангиллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
- Хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг цухас дурдлаа. Энэ нь ямар учиртай вэ?
- Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна гэж заасан. Энэ дагуу аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хил орчмын аялал жуулчлалд зориулсан хил орчмын аялал жуулчлалын К3 ангиллын 3 хүртэл хоногийн визийг хилийн боомтод шууд олгоно. Өөрөөр хэлбэл, уг визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэдэд олгож байна.
Хил орчмын аялал жуулчлалын визээр зорчих гадаадын иргэд нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, орон нутгийн засаг захиргааны нэгж, аялал жуулчлалын компаниудын гаргасан маршрутын дагуу хил орчмын бүс нутгаар аялах боломжтой гэсэн үг. Ингэснээрээ хил орчмын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах том хөшүүрэг болж, аялагчдын тоо нэмэгдсэнээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сайжирна гэж үзэж байгаа.
- Аялал жуулчлалын зорилгоор ирэх гадаадын иргэн хилийн боомт дээрээс шууд виз авах боломж байдаг уу?
- Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/49,А/187-р хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад багтсан 37 улсын иргэд олон улсын хилийн боомт дээр өөрийн бичиг баримттайгаа ирээд, шууд визээ мэдүүлэх боломж бас бий.
- Сүүлийн үед ОХУ-ын иргэд визгүйгээр орж ирээд, визээ сунгуулаад байгаа шүү дээ. Ер нь бусад орны иргэдэд ч дээрх иргэдийн адил визээ сунгуулах боломж байдаг юм уу?
- Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн бүх орны иргэд Монгол Улсад байх хугацаагаа нэг удаа 30 хүртэл хоногоор боломжтой. Энэ зөвхөн ОХУ-ын иргэдийн тухайд яригдаж буй асуудал биш.
Тухайлбал, Монгол Улсад визгүй зорчих орнуудын жагсаалтад багтсан АНУ, Япон, Турк, Канад зэрэг аль ч улсын иргэн байсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах эрх зүйн зохицуулалт нь бий. Энэ дагуу бусад орны иргэд ч визээ сунгуулаад явж байгаа.


Нийтэлсэн огноо2022-10-05