1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сүүлийн 11 хоногт хилээр орж ирсэн ОХУ-ын дугаартай 4,896 тээврийн хэрэгслээс өчигдрийн байдлаар 250 нь буцаж гараагүй байна www.ikon.mn

Сүүлийн өдрүүдэд гадаад улсын, тэр дундаа ОХУ-ын дугаартай автомашинуудын жолооч нар замын урсгал сөрж зогсох, явган хүний зам дээр автомашинаа байрлуулах зэрэг зөрчил гаргаад байгаа.
Үүнтэй холбоотойгоор манай улсад гадаад улсын хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.
Энэ тухай Автотээврийн үндэсний төвийн албаны хүн хэлэхдээ "Манайх тээврийн хэрэгслийн улсын дугаар олгодог байгууллага учраас тухайн тоон мэдээлэл манайд бүртгэдэггүй" хэмээн хэлээд гааль эсвэл Тээврийн цагдаагийн албанаас асуухыг зөвлөв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс асуухад "Манай улсад явж байгаа бүх тээврийн хэрэгслийн тоо, бүртгэл судалгаа, хаяг шилжүүлэлт зэрэг мэдээлэл бүгд Авто тээврийн үндэсний төв дээр бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, АТҮТ -ийн ажилтнууд нийслэлээс орох, гарах товчоо бүрээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоог бүртгэдэг буюу гаднын дугаартай тээврийн хэрэгслийн тоог ч бүртгэдэг гэсэн үг. Харин манайд таны асуусан шиг тоон мэдээлэл байхгүй" гэсэн хариултыг өглөө.
Мөн Гаалийн байгууллага уг мэдээллийг бүртгэдэггүй аж.
Харин Хил хамгаалах ерөнхий газрын өгсөн мэдээллээр, есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 4-ний өдрийн хооронд ОХУ-тай хиллэдэг боомтуудаар буюу Ханх, Боршоо, Цагааннуур, Алтанбулаг зэрэг боомтуудаар ОХУ-ын дугаартай 4,896 тээврийн хэрэгсэл орж ирсэн бол 4,646 тээврийн хэрэгсэл эргэн гарчээ. Энэ нь ачааны болон суудлын зэрэг бүх тээврийн хэрэгслийн тоо гэдгийг онцлов.
Харин яг манай улсад ОХУ-ын дугаартай хэчнээн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх тоон мэдээлэл төрийн байгууллагуудад байхгүй байна.
ХХЕГ-аас өгсөн тоон мэдээллээс үзвэл, сүүлийн 11 хоногт ОХУ-аас орж ирсэн тус улсын дугаартай ачааны болон суудлын 4,896 тээврийн хэрэгслээс өчигдрийн байдлаар 250 нь хараахан гарч яваагүй байна гэж үзэж болохоор байгаа юм.
Харин Зам, тээврийн хөгжлийн яам "Хилээр орж ирсэн ОХУ-ын дугаартай суудлын автомашин нэг сарын хугацаанд манай улсад зорчих эрхтэй байдаг. Харин ачаа тээврийн автомашин Зам, тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авдаг бөгөөд тоон мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Ташрамд дурдахад, гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохыг Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.


Нийтэлсэн огноо2022-10-05