1 CONSTRUCTION BEGINS ON POWER PLANT, WASTEWATER TREATMENT FACILITY AT EMEELT ECO INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      2 B.NAIDALAA: THERMAL ENERGY SHORTAGE EXPECTED THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      3 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      4 STATE ENTERPRISE LISTINGS PITCHED TO 150 INVESTORS IN LONDON WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/22      5 MONGOLIAN STOCK MARKET MAIN INDICES SHOW POSITIVE MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      6 ARVAIKHEER THERMAL POWER PLANT FUNDING TO BE INCLUDED IN 2027 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      7 PRESIDENT U.KHURELSUKH TO MEET WITH MONGOLIANS IN CHICAGO WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      8 50 AVIATION PROFESSIONALS TO RECEIVE TRAINING IN CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      9 CONTRACT FOR POWER PLANT EXPANSION TO BE CONCLUDED SOON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      10 MONGOLIAN FUEL IMPORTER SHUNKHAI OPENS 100 BILLION TUGRIK BOND SALE WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/21      Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     БОХИР УСНЫ ШУГАМ ХООЛОЙГ ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ, ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     САМАР ТҮҮВЭЛ 5.4-27 САЯАР ТОРГОХ, 1-5 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     "СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     НҮҮРС ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ХАСБАНК ЕСБХБ-ТАЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ ХУВААЛЦАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрчим хүчний ачаалал өчигдөр оргилдоо хүрч, 40 МВт-аар өсчээ www.news.mn

Улаанбаатар хотын иргэдийн эрчим хүчний хэрэглээ хэт их, эх үүсвэр хангалтгүй байгаагаас шалтгаалж энэ өвөл хөлдөх эрсдэл өндөр байгааг салбарын сайд анхааруулж буй. Тиймээс эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлын талаар салбарын төлөөллүүдийн байр суурийг хүргэж байна.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг гэдгийг албаныхан онцлов.

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням:

-Улсын хэмжээнд өчигдрөөс цочир хүйтэрч, шөнөдөө -40-өөс дээш градус хүрч хүйтэрч байна. Эрчим хүчний салбарын 16 мянган ажилтан 24 цагийн турш ажиллаж байна. Өчигдрийн оргил ачаалал өмнөх оны оргил ачааллаас 40 МВт-аар өссөн. Энэ нөхцөлд эрчим хүчний салбарын дотоодын үйлдвэрлэл болох бүх дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Дээр нь ОХУ-аас 300 МВт хүртэл эрчим хүчийг авч, хэрэглээгээ бүрэн хангаж буй. Ямарваа нэг техник, тоног төхөөрөмжийн саатал гарахад бэлтгэл хүчин чадалгүйгээс цахилгаан, дулааны эрчим хүчийг хязгаарлах нөхцөл байдал үүсэх магадлалтай.

Дэлхийн бусад хөгжингүй орнуудын эрчим хүчний салбар нь 20 хувийн бэлтгэл хүчин чадалтай байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа гэнэтийн саатал гарсан үед бэлтгэл хүчин чадлаа ашигладаг. Эрчим хүчний үйлдвэрлэл тулсан энэ үед хэрэглэгчид маань ухаалаг хэмнэлтийг хийх ёстой. Тодруулбал, оройн 19.00-21.00 цагийн хооронд айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ процесст өөрчлөлт оруулахгүйгээр туслах тоног төхөөрөмжөө зогсоож, шөнийн цагаар үйлдвэрлэлээ явуулдаг байхыг уриалж байна.

Эрчим хүчний хэрэглээ талдаа өнгөрсөн 2019 онд 1156 МВт, 2020 онд 1308 МВт, 2021 онд 1387 МВт болсон. Цар тахлын үед төрөөс ард иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг даасантай холбоотойгоор хэрэглээ огцом өссөн.

Улс орны эдийн засгийн түүчээлэх салбар бол эрчим хүч. Эрчим хүчгүйгээр ажиллаж, амьдрах айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр гэж байхгүй. Тиймээс энэ салбараа түлхүү анхаарч, хөгжүүлэх шаардлагатай.

"ЦААШИД ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙГАА ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙНА"
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:

-Эрчим хүчний салбарт хүндрэлтэй асуудал олон байна. Санхүү эдийн засгийн хувьд алдагдалтай. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ өртгөөс доогуур үнээр буюу 224 төгрөгөөр борлуулах ёстой ч 175 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Үүний зөрүү 28 хувь. Ийм алдагдалтай үнээр борлуулахаар салбар өөрөө алдагдалд орж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэ өртөгтөө дөнгөж хүрч, алдагдалгүй байх бодлогыг барьж байна.

Эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхгүйгээр аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнээс хамаарч 14-28 хувиар шатлалтай нэмж буй. Хүнд хэцүү цаг үед энэ нэмэлт эрчим хүчний салбарт их тус нэмэр болно гэж харж байна.

Хоёрдугаарт, суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ маань давж, нэг жилд 6-7 хувийн тогтмол өсөлттэй байна. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хэрхэн хангах вэ гэдэг хамгийн том асуудал тулгамдаж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулахад 4-5 жил шаардлагатай. Салбарын сайд эрчим хүчний хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлнэ гэсэн. Хэмнэж болох урсгал зардлаа хэмнэнэ. Нөгөө талдаа хэрэглэгчид маань эрчим хүчээ хэмнэвэл үр шимийг нь шууд хүртэж байна.

"ИРГЭД 19.00-21.00 ЦАГИЙН ХООРОНД ХӨРГӨГЧНИЙХӨӨ ХЭРЭГЛЭЭГ САЛГАВАЛ 100 МВТ ЧАДЛЫН НӨӨЦ БИЙ БОЛГОНО"
Эрчим хүч хэмнэлтийн албаны дарга Ц.Атаржаргал:

-Ард иргэдийн хувьд тодорхой хэмжээнд эрчим хүчээ хэмнэж байгаа. Нийт 605 мянга гаруй өрхийн хэрэглэгчид 19.00-21.00 цагийн хооронд хөргөгчнийхөө хэрэглээг салгаж чадвал эрчим хүчний системийн хэмжээнд 100 хүртэл МВт хүчин чадлын нөөц бий болгоно.

Энэ нь суурилагдсан хүчин чадлын 50 хувь гэсэн үг. Мөн айл өрхийн цахилгаан зуухны хэрэглээ өндөр байна. Тиймээс өрхийн хэрэглээнд мэдээлэл хүргэж, хэмнэлтийн суртал ухуулгыг хийх шаардлагатай байна. Эрчим хүчний ахуйн хэрэглээнд өртгөөсөө доогуур тариф, хангалттай хөнгөлөлтийг эдэлж буй.



Нийтэлсэн огноо2022-11-30