1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.3-14.5 хувиар нэмэгджээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 14.5, өмнөх оны эцсийнхээс 10.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 10.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 15.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 10 дугаар сард 10.4 хувь гарсан бол 2022 оны 10 дугаар сард 14.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд 14.5 хувь гарсны 4.3 (29.9 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлжээ. Инфляц энэ оны 10 дугаар сард 14.5 нэгж хувь гарсны 7.6 (52.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 10 дугаар сард 18.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар багасаж, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 7.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 13.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.2 нэгж хувиар нэмэгджээ.
Хүнсний бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард хангайн бүсэд өмнөх оны мөн үеийнхээс 19.6, хүнсний бус бүлгийн үнэ төвийн бүсэд 14.5 хувиар өссөн нь хамгийн их байна. Барааны бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.5 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 4 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 4.7 хувиар, 2022 оны 10 дугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.6 нэгж хувиар нэмэгджээ.
Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард 17.9, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 3.9 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ дунджаар 6.8, үхрийн махны үнэ 1.8, адууны махны үнэ 0.1 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ 7.3, адууны махны үнэ 6.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.



Нийтэлсэн огноо2022-12-01