Эрчим хүчний шугам сүлжээ, станцуудыг шинэчлэхэд $161 саяын санхүүжилт шаардлагатай www.bloombergtv.mn
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар тогтмол өсөж байна
Улсын хэмжээнд шугам сүлжээ, дэд станцын шинэчлэл шийдэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж Эрчим хүчний яам үзэж байна.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж байгаа бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан хүчний оргил ачаалал 2021 онд 1387 мВт хүрчээ.
Цаашид жил бүр 100 мВт орчмоор өсөж, 2025 онд 1680 мВт хүрэх төлөвтэй байгааг Эрчим хүчний яам тооцоолжээ.
Харин төвийн бүсийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 мВт чадлыг ОХУ-аас авсан байна. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортолж байгаа юм.
Нийтэлсэн огноо2022-12-01