1 MONGOLIAN PRESIDENT TO RESIGN OVER CORRUPTION ALLEGATIONS, VOWS TO CLEAR HIS NAME WWW.TRTWORLD.COM PUBLISHED:2026/11/17      2 BREAKING: PRESIDENT KHURELSUKH STEPS DOWN FROM HIS POSITION PENDING INVESTIGATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      3 MONGOLIA’S PRESIDENT SAYS HE WILL STEP DOWN AFTER FACING ACCUSATIONS OF CORRUPTION WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/11/17      4 EBRD PROVIDES ITS FIRST LOAN TO MONGOLIAN FINTECH COMPANY WWW.EBRD.COM PUBLISHED:2026/11/17      5 JAPAN NAMES AMBASSADORS TO RUSSIA, MONGOLIA, BAHRAIN, ICELAND WWW.MAINICHI.JP PUBLISHED:2026/11/17      6 MONGOLIA FACES GROWING CHALLENGES FROM DEMOGRAPHIC CHANGE, UNFPA ASSESSMENT FINDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      7 WHY DID MONGOLIA’S PRESIDENT VISIT FINLAND? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/16      8 MONGOLIA–EU TRADE AND INVESTMENT SUBCOMMITTEE HOLDS MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      9 MONGOLIA EXPECTS TO WELCOME ONE MILLIONTH TOURIST IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      10 MONGOLIA INVITES NORTH AMERICAN TRAVELERS TO DISCOVER THE 'BIG FIVE' OF THE STEPPE AND GOBI WWW.EINPRESSWIRE.COM PUBLISHED:2026/11/16      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     РИЧАРД БОУЛЕЙ: МОНГОЛ УЛС ДОТРООСОО НУРЖ, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТЕНДЕР: КОКСЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТАД 1.1 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     "УУЛ УУРХАЙГ УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ БОДЛОГЫН ЗӨРЧИЛ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТӨСВИЙН АЛДАГДАЛ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 44 ХУВИАР ДАВЖ, 1.4 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     Д.БАТЛУТЫГ ЭНЭ 7 ХОНОГТ АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨЛЖ, ДАРААГИЙН САЙДЫГ ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     НҮҮРСНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАА БОЛИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ДАХЬ ЖУУЛЧНАА ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ХҮЛЭЭН АВНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

СЗХ: 2022 онд 24 хадгаламж, зээлийн хоршоо ₮1.4 тэрбумын ногоон санхүүжилт олгосон www.bloombergtv.mn

Хадгаламж, зээлийн хоршоодын дунд ногоон санхүүжилтийн талаарх мэдээлэл дутмаг байна.Цаг агаар, улирлын таатай бус байдал, ажиллах хүч болон хөнгөлөлттэй санхүүжилт дутмаг байгаа нь байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг хэрэгжүүлэхэд гол сорилт болж буйг Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршоодын дунд явуулсан судалгаа харууллаа.

Энэхүү тайланд ногоон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, нөхцөл, хэмжих үзүүлэлтийг тодорхойлох талд хадгаламж зээлийн хоршоодод мэдээлэл хүргэх, сургах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Түүнчлэн үр дүнг үнэлэх бодлого журмын зохицуулалт дутагдалтай байгааг тодотгов.
Үүнээс гадна Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлагын 71 хувь байгальд ээлтэй ногоон санхүүжилтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй гэж хариулсан байна. Нөгөө талд 2022 оны дүнгээр 24 хадгаламж, зээлийн хоршоо нийт 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь энэ чиглэлийн санхүүжилт сул байгааг илтгэж байгаа юм.

Ногоон төслүүдийг тодорхойлох, тэдгээр төслүүдэд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад тавигдах шалгуур байхгүй, бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад ногоон зээлийн ашиг тусын талаар мэдээлэл бага гэсэн хариултыг ихээр ирүүлснийг тайланд дурджээ.

Судалгааны үр дүнд үндэслэн цаашид байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжих, жендерийн мэдрэмжтэй мэдээллийн сан байгуулах зэрэг ажлыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг чиглэл болгосныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн байна.



Нийтэлсэн огноо2023-06-07