1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

I-V сард гадаад худалдааны бараа эргэлт $9.76 тэрбум хүрч өсөв www.bloombergtv.mn

Монгол Улс оны эхний таван сард 3.46 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ.2023 оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.76 тэрбум ам.доллар хүрч өссөн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь сүүлийн гурван жилд буюу Covid-19 цар тахал эхэлснээс хойших ижил хугацаанд хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Монгол Улс оны эхний таван сард 6.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргасан бол 3.46 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ. Ингэснээр Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны гол хэсгийг бүрдүүлдэг барааны худалдааны данс 2.84 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Экспортын орлогын 57.5 хувийг нүүрсний орлого, нэг тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлсэн бөгөөд уул уурхайн гол түүхий эдийн экспортын дүн 5.75 тэрбум ам.доллар хүрч байна.

Үүнийг БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч 23.1 сая тонн болсон, зэсийн баяжмал 0.63 сая тонн болж өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Импортын хувьд нийт үнийн дүнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байсан удаан эдэлгээтэй барааны үнийн дүн харьцангуй буурсан ч нефтийн бүтээгдэхүүний хэмжээ өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Үүнээс гадна оны эхний таван сард 24 мянга 693 ширхэг суудлын автомашин, 8061 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.5.-9.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Эдгээрийг худалдан авахад 441.8 сая ам.доллар зарцуулсан байна.

Харин нефтийн бүтээгдэхүүний импортод 728.6 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн дүн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Оны эхний таван сарын хугацаанд 279 мянган тонн автобензин, 531.7 мянган тонн дизель түлш худалдан авчээ. Засгийн газар 2023 оны зургаадугаар сар дуустал дизель түлшний орлогын албан татварын хувь хэмжээг тэглээд байгаа юм.

Мөн өнгөрсөн намраас Монгол Улс малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн бөгөөд энэ оны эхний таван сард 16.3 мянган тонн хүрч өссөн байна.



Нийтэлсэн огноо2023-06-08