1 MONGOLIAN PRESIDENT TO RESIGN OVER CORRUPTION ALLEGATIONS, VOWS TO CLEAR HIS NAME WWW.TRTWORLD.COM PUBLISHED:2026/11/17      2 BREAKING: PRESIDENT KHURELSUKH STEPS DOWN FROM HIS POSITION PENDING INVESTIGATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      3 MONGOLIA’S PRESIDENT SAYS HE WILL STEP DOWN AFTER FACING ACCUSATIONS OF CORRUPTION WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/11/17      4 EBRD PROVIDES ITS FIRST LOAN TO MONGOLIAN FINTECH COMPANY WWW.EBRD.COM PUBLISHED:2026/11/17      5 JAPAN NAMES AMBASSADORS TO RUSSIA, MONGOLIA, BAHRAIN, ICELAND WWW.MAINICHI.JP PUBLISHED:2026/11/17      6 MONGOLIA FACES GROWING CHALLENGES FROM DEMOGRAPHIC CHANGE, UNFPA ASSESSMENT FINDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      7 WHY DID MONGOLIA’S PRESIDENT VISIT FINLAND? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/16      8 MONGOLIA–EU TRADE AND INVESTMENT SUBCOMMITTEE HOLDS MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      9 MONGOLIA EXPECTS TO WELCOME ONE MILLIONTH TOURIST IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      10 MONGOLIA INVITES NORTH AMERICAN TRAVELERS TO DISCOVER THE 'BIG FIVE' OF THE STEPPE AND GOBI WWW.EINPRESSWIRE.COM PUBLISHED:2026/11/16      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     РИЧАРД БОУЛЕЙ: МОНГОЛ УЛС ДОТРООСОО НУРЖ, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТЕНДЕР: КОКСЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТАД 1.1 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     "УУЛ УУРХАЙГ УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ БОДЛОГЫН ЗӨРЧИЛ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТӨСВИЙН АЛДАГДАЛ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 44 ХУВИАР ДАВЖ, 1.4 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     Д.БАТЛУТЫГ ЭНЭ 7 ХОНОГТ АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨЛЖ, ДАРААГИЙН САЙДЫГ ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     НҮҮРСНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАА БОЛИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ДАХЬ ЖУУЛЧНАА ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ХҮЛЭЭН АВНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар 2024 онд хугацаа нь дуусах "Хуралдай" бондоо буцаан худалдан авах санал тавилаа www.bloombergtv.mn

Монгол Улсын Засгийн газрын ам.долларын бондод “Fitch Ratings” байгууллага "B" үнэлгээ өгөөд байна
Монгол Улсын Засгийн газар 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг бэлэн мөнгөөр буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдад тавилаа. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болж байна.

Нийт үлдэгдэл бондын хэмжээ 392.6 сая ам.доллар байгаа бөгөөд Засгийн газраас үнэ, хүүгийн нэмэгдлийн хамт 1000 ам.долларын бондыг 1010 ам.доллароор худалдан авах санал тавьж байгаа юм. Энэхүү санал 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүчинтэй байх ажээ.

Монгол Улсын Засгийн газар шинэ бонд гаргахаар ажиллаж байгаа ч энэ нь “Хуралдай” бондыг буцаан худалдан авах ажиллагаанаас өөр байгаа юм. Мөн шинэ бонд гаргаж, бондын төлбөрийг Засгийн газар хүлээн авснаа дараа буцаан худалдан авах саналыг гүйцэтгэхээр байна.

Үүний зэрэгцээ үнэлгээний “Fitch Ratings” байгууллага 2024 онд хугацаа нь дуусах бондын тендер саналтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын ам.долларын бондод "B" үнэлгээ өгч, төлөвийг “Тогтвортой” гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлтэй адил үнэллээ. Харин зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй зүйлс дунд гадаад санхүүжилтийн орчин дордох, Монгол Улсын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа муудах зэргийг онцолжээ. “Fitch Ratings” үнэлгээндээ Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтүүдийг харгалзан үзсэнээ тодотгосон байна.

Монгол Улсын хувьд улс төрийн тогтвортой байдал, авлигын хяналт зэрэг үзүүлэлтээр 46 дугаарт бичигдэж байгаа юм.



Нийтэлсэн огноо2023-11-26