Өнгөрсөн онд нүүрсний экспортын 92 хувийг авто замын хилийн боомтоор гаргажээ www.montsame.mn
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортлосон байна.
Нүүрсний экспортын 92 хувийг авто замын хилийн боомтоор, 8 хувийг төмөр замын боомтоор экспортлосон аж. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад экспорт 80 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилтад тооцогдож байна. Тодруулбал, Гашуунсухайт автозамын боомтоор 36.5 сая тонн, Шивээхүрэн боомтоор 19 сая тонн, Ханги боомтоор 5 сая тонн нүүрс экспортлосон гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2024-01-11