1 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      3 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      4 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      8 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ www.montsame.mn

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэвэр нэмэгдсэнээр, энэ онд эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт үүсэхээр байна. Улмаар инфляцын буурах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд интервалд ирж, 2025 оны эхэнд тогтворжих магадлалтай аж.
Өнгөрсөн хугацаанд инфляц алгуур буурч, 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6, Улаанбаатар хотод 9.4 хувьд хүрсэн билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хүлээлтээс өндөр байж, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэнээс гадна төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлжээ.
Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, уул уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний 3 улиралд 33 хувиар өссөн. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх, төсвийн төлөв сулрах нь дотоод эдийн засгийн идэвхжлийг тэтгэснээр эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд хадгалагдах төлөвтэй. Харин 2025 оноос Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжин, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэх ч хөрөнгө оруулалт буурах, төсвийн төлөв чангарах нь уул уурхайн бус салбарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа аж.
Экспортын өсөлтийг даган төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 9 сард 791 сая ам.долларын ашигтай гарлаа. Сүүлийн 16 жилийн турш алдагдалтай байсан урсгал данс эхний 9 сард 468 сая ам.долларын ашигтай гарахад нүүрсний экспорт эрчимжсэн, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан нь нөлөөлжээ.
Түүнчлэн, мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт эрчимжих хандлага үргэлжилж байна. M2 мөнгөний өсөлт 2023 оны 10 дугаар сард 23.5 хувьд хүрч нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад цэвэр актив нэмэгдсэн, зээлийн өсөлт сэргэж байгаа зэрэг нь нөлөөлсөн байна. Инфляцын төлөв төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлтийн нөлөө, цаг агаарын нөхцөл байдал, түлш, шатахууны ханган нийлүүлэлт зэрэг хүчин зүйлсээс ихээхэн хамаарахаар байна. Иймд инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэхийг төв банк мэдээллээ.



Нийтэлсэн огноо2024-01-14