Монгол Улсын экспортолсон нүүрс 74.2 сая тонн хүрч, экспортын зорилт биелэхэд ойртлоо www.bloombergtv.mn
11 дүгээр сард БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 40 хувийг Монгол Улс бүрдүүлжээ
Монгол Улс оны эхний 11 сарын байдлаар нийт 74.2 сая тонн нүүрс экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ингэснээр 2024 онд 78 сая тонн нүүрс экспортлох Засгийн газрын тогтоосон зорилт биелэхэд тун ойртож байгаа юм. Харин ирэх онд биет хэмжээг 83 сая тонн хүргэхээр төсөвт тусгаад байна.
Өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 40 хувийг Монгол Улс бүрдүүлж бусад улсаас тэргүүлснийг “SXCoal” мэдээлж байсан юм. Харин үнийн хувьд тонн тутамдаа 112.4 ам.долларын дундаж үнээр худалдсан нь өмнөх оны мөн үеэс 14.6 ам.доллароор доогуур үнэ болж байна.
Төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдсэнээр Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт ирэх гурван жилийн хугацаанд гурав дахин өсөхөөр байгааг БНХАУ-ын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Guosheng” компани мөн тооцоолжээ.
Нийтэлсэн огноо2024-12-05