Бүх төрлийн тээврээр I-XI сард 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ www.bloombergtv.mn
Оны эхний 11 сард хоёр сая зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн байна
2024 оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэсэн байна. Үүнээс авто тээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр хоёр сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэснийг Зам, тээврийн яам мэдээллээ.
Агаарын тээврээр зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсжээ. Харин бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс авто тээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа, харин 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.
Бүх төрлийн тээврээр тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2023 оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр тээвэрлэсэн ачааны хэмжээ 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар өсжээ.
Нийтэлсэн огноо2024-12-06