SouthGobi Resources: Монголын ТЕГ-аас ногдуулсан $26.5 саяын торгуулийг давж заалдахгүй www.bloombergtv.mn
Өнгөрсөн онд ТЕГ-аас “SouthGobi Sands”-ийн 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг 75 сая гаруй ам.доллароос 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байв
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Монголын Татварын Ерөнхий Газраас ногдуулсан 26.5 сая ам.долларын татварын торгуулийг давж заалдахгүй, хүлээн авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал: “SouthGobi Resources”-ийн охин компани болох “SouthGobi Sands”-д өмнө нь 80 сая ам.долларын торгууль ногдуулаад байсныг Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 26.5 сая ам.доллар болгож, бууруулахаар болжээ.
Татварын Ерөнхий Газраас тус компанийн 2017-2020 онд төлсөн АМНАТ, агаарын бохирдлын төлбөр зэрэгт үндэслэн торгууль ногдуулж байсан юм. Ийнхүү торгуулийг хүлээн зөвшөөрсөн нь 2024 оны санхүүгийн тайланд нь тусгагдахаар байгааг “SouthGobi Resources” компани мэдээллээ.
Тус компанийн хувьд татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх хүндрэл үүсвэл дампуурал зарлахаар байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
“SouthGobi Resources” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 30 орчим хувиар буурсан үзүүлэлттэй, 3.12 хонконг доллар болсон байна.
Нийтэлсэн огноо2025-02-14