“Jade Gas” компани "Улаан нуур" талбайдаа хоёр дахь хэвтээ цооногийн өрөмдлөгөө эхлүүлэв www.bloombergtv.mn
“Jade Gas Holdings”-ийн анхны цооногийн өрөмдлөг маш сайн үр дүнтэй байж, их хэмжээний боломжит хийн нөөц илрүүлээд байна
Монголд метан хийн хайгуул хийж буй “Jade Gas Holdings” компани "Улаан нуур" талбайдаа хоёр дахь хэвтээ цооногийн өрөмдлөгөө эхлүүллээ. Тус компани хайгуулын зургаан шинэ цооног, мөн хэвтээ дөрвөн цооног өрөмдөхөөр төлөвлөөд байгаа аж.
Тус компанийн анхны цооногийн өрөмдлөг маш сайн үр дүнтэй байж, их хэмжээний боломжит хийн нөөц илрүүлээд байгаагаа мэдээлж байсан юм.
Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн бүсэд хайгуул хийж буй тус компани БНХАУ-ын өрөмдлөгийн компанитай урт хугацааны гэрээ байгуулсан тул арилжааны зорилгоор олборлолт хийх хугацаагаа түргэвчлэхэд төвлөрч, туршилтын шатыг алгасаад байна.
“Jade Gas Holdings” 2025 оны дунд үеэс хийн үйлдвэрлэлээ эхлүүлэхийг зорьж байгаа юм.
Тус компани 2024 онд үйл ажиллагаанаасаа 5.8 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ тайлагнаад байна. 2023 онд 4.7 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад алдагдал нь сая гаруй доллароор өсжээ. Өнгөрсөн онд хийн төслүүдээсээ арилжааны зорилгоор олборлолт хийх хугацааг түргэвчлэхэд төвлөрч ажилласан байна.
Нийтэлсэн огноо2025-04-03